Бөхийн өргөөнд юу болоод байна вэ?

2017-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон шийдвэр гаргаад байсан. Гэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж одоог хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа. Харин өчигдөр /07.17/ Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн хооронд болон МҮБХ-ны удирдлагуудын хооронд маргаан дэгджээ. Орой 18.00 цагийн үед Р.Нямдорж даргатай ажлаа хүлээлцэхээр Монгол бөхийн өргөөнд очжээ. Гэтэл Говь-Алтай аймгийн 40 орчим бөх хүч түрэн орж ирээд явахыг шаардсан байна. Тэдний гарт цахилгаан бороохой байсан гэнэ. Энэ талаар МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд “ Бидний зорилго тэдэнтэй маргалдах биш байсан учраас бид өргөөнөөс гарах гэтэл хаалга цоожтой байсан. Тэгтэл Улсын гарьд Н.Ганбаатар өшиглөөд онгойлгочихсон. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайн зохион байгуулалттайгаар Р.Нямдоржийг аврахыг боддог юм байна. Бусад аймгийн бөхчүүд тухайлбал манай Өвөрхангай аймгийн бөхчүүд ахыгаа, аавыгаа аврахаар улсын арслангаас, сумын заан хүртэл нэгдээд ирэхгүй. Говь-Алтай аймгийн бөхчүүд сайхан нэгддэг юм байна. Гэхдээ цаана нь 20 аймаг бий шүү. Р.Нямдорж Увсынхан бөх биш гэх юм ярьдаг. Увсынхан нэг юм тунгаана биз. Тэмцэл хийх талаар ярьж л байна лээ. МҮБХ-ны тэргүүний асуудлыг нэг тийш нь шийдэхгүй асуудал даамжирвал бөхчүүд хоорондоо хагаралдаж, долоодугаар сарын 1-ний дайтай үймээн ч дэгдэж магадгүй байна” хэмээв. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж ажлаа өгөхгүй байгаа энэхүү асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авах шаардлагатай гэдгийг мөн хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12