Санамсаргүй байдлаар түймэр тавьбал хоригдоно

2017-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Улсын хэмжээнд хэт халалт, хуурайшилт их байгаас ой, хээрийн түймэр гарсаар байна. Цагдаагийн байгууллага долдугаар сарын 16-ны байдлаар дөрвөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж, 68 захиргааны хариуцлагын тухай болон Зөрчлийн тухай хуульд зааснаар харицлага тооцсон байна. Мөн одоогийн байдлаар Булган ес, Дорнод дөрөв, Сүхбаатар нэг, Сэлэнгэ 10, Төв зургаа, Хэнтий нэг, Нийслэлийн цагдаагийн газарт хоёр нийт 33 гомдол, мэдээлэл шалгаж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 45.8 хувь буюу 33 нэгжээр өсч, цагдаагийн байгууллагаас 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож 36.7 сая төгрөгийн хохирлыг гэмт буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн. Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлд галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Тиймээс иргэд хуурайшилт ихтэй газар ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтрааж байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж гал түймэрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12