Могойн голын уурхайг дээрэмдсэн түүх

2017-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Түрүүч нь http://www.polit.mn/content/read/144620.htm

-“Эрдэнэт-Овоот”-ын төмөр зам барих зөвшөөрөл ч бас “но”-той юу?-

Ц.БАЯР

Хөвсгөл аймгийн баруун хязгаарт орших Цэцэрлэг сумын Төрийн өмчит “Могойн гол”-ын уурхай Хөвсгөл, Завхан аймгийн ард түмнийг 1970-аад оноос  илч дулаанаар хангасаар ирсэн коксжсон нүүрсний арвин их ордтой газар билээ. Үе үеийн улстөрчид, уул уурхайнхны овоо хараанд байнга л өртөж байдаг тус стратегийн орд газруудад давхардуулан лиценз олгох, жижиглэн хуваах зэрэг луйврын жишгээр  энэхүү  нүүрсний орд газраас хууль бусаар хулгайлан авсан нь өдгөөгийн Овоотын ордыг эзэмшиж буй гэж мэдэгдээд байгаа “Аспайр майнинг”. Хууль бусаар авсан орд газрын нүүрсийг зөөх нэрийдлээр төмөр зам тавихаар санаархаж байгаа бөгөөд  энэ нь хоймор нутаг цөлжих аюул дагуулж байгааг өмнөх нийтлэлдээ баримтаар дэлгэсэн билээ. Энэ удаа “Эрдэнэт-Овоот”-ын төмөр зам барих зөвшөөрлийг мөн л хууль бусаар авсныг баримт түшиглэн сөхөж байна.Төрийн өмчит Могойн голын уурхайн талбайгаас үе үеийн ЗГ, АМГ-ын  дэмжлэгтэйгээр дээрэмдсэн “Аспайр майнинг” компани уул уурхайн ашиглалт, нүүрс олборлолтын хууль бус тусгай зөвшөөрлөөрөө төмөр зам барих төлөвлөгөөгөө зүтгүүлсээр 2016 оны төгсгөлд “Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг ЗГ-аар батлуулж улмаар 2017 оны зургадугаар сард төмөр зам барих ажлыг эхлүүлсэнээ зарласан билээ.Ингээд хууль бусаар төмөр зам барих зөвшөөрөл хэрхэн авсаныг дурьдая.

 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-ын 32-р тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг батлажээ. Гэтэл энэ бодлогын баримт бичигт Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр зам багтаагүй байна. Гэтэл бодлогод ороогүй төмөр замын чиглэл концессын жагсаалтад ороод иржээ. 2012 оны долдугаар сарын 4-нд Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих төслийг Концессын зүйлийн жагсаалтад анх Засгийн тогтоолоор оруулсан байна. Уг тогтоол нь долдугаар сарын 4-ны өдрийн Улсын Их Хурлын сонгууль болсноос ажлын гурав хоногийн дараа буюу  улсын баяраас ажлын гурав хоногийн өмнө, эрх баригч МАН ялагдаж, АН ялсан “Цаг хугацааны хайч”-нд гарсан нь  ч хардлага төрүүлж байгаа юм.

 

“АСПАЙР МАЙНИНГ” ХӨВСГӨЛД ЭЗЭМШИЖ БАЙГАА ЛИЦЕНЗҮҮД

“Аспайр Майнинг” ХХК 2012 оны наймдугаар сарын 10-нд  Могойн голын талбайтай давхцуулж авсан хайгуулын лицензээ ашиглалтын 017098 тоот лиценз болгожээ. Мөн 2012 ондоо багтан Хөвсгөл дэх лицензийнхээ тоог ч нэмэгдүүлжээ. Үүнд:

-Цэцэрлэг, Цагаан-Уул сумын Хуримт-1 талбайд ХV 014550, ХV 014637 тоот  хоёр лиценз,

-Бүрэнтогтох, Төмөрбулаг сумын Харгуйт гэх газарт ХV 014499 лицензээр тус бүр хоёр,

-Бүрэнтогтох сумын Нурамт гэх талбайд ХV 014973 тоот лиценз,

-Цахиурт гэх талбайд ХV 014636 тоот хайгуулын лиценз эзэмшигч болсон байна.

 

ТЕНДЕР ЗАРЛАХ ГЭДЭГ ҮГ ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ БОЛЖ ӨӨРЧЛӨГДСӨНИЙ ЦААНА

 2015 оны гуравдугаар сарын 23-ны  Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн концессын жагсаалтын “Уралдаант шалгаруулалт явуулах” гэснийг “Шууд гэрээ байгуулах” болгож өөрчилжээ. Энэ талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд  “Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шууд гэрээ байгуулах нөхцөл байдал үүсээгүй байхад шууд гэрээ байгуулахаар хууль зөрчин шийдвэр гаргасан” гэж үзэж байгаа юм. Уралдаант шалга­руулалтаас татгал­заж, “шууд гэрээ байгуулах”-аар болсон үндэслэлийг ч тодорхой болгож зарлах ёстой гэдгийг иргэний нийгмийн байгууллагынхан онцолж байна.Уурхайн лиценз, төмөр замын концесс, төмөр замын тусгай зөвшөөрөл авах, олгох бүх үйл явц үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчигдсөн, үндэсний аюулгүй байдал, байгаль экологид асар их хор хохиролтой байхаар шийдэгдсэн. 2017 оны зургадугаар сарын 9-нд “Аспайр майнинг” компани БНХАУ-ын компанитай төмөр замын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсанаа зарлав.“Аспайр майнинг” компани Хөвсгөлийн нүүрсний ордуудыг эзэмшиж, улмаар олборлосон нүүрсээ төмөр замаар нүүрс тээвэрлэх бизнесийн ашиг сонирхлын цаана байгаль экологийн хувьд аюул гамшиг гэж хэлэхэд багадах цөлжилт Хөвсгөлд нүүрлэх магадлалтай гэдгийг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Монгол орны минь гадаргын болоод гүний усны шим ертөнц болсон Хөвсгөл нутаг уул уурхайд талхлагдаж, мөнх цэвдэг нь гэсэж байгаль экологи сүйрлийн ирмэгт ирэх нь дамжиггүй.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхгүйгээр эзэмших ашиглах, тусгай зөвшөөрөл олгосон явдал Хөвсгөлийн онгон дагшин газар нутгийг бүхлээр нь эзэмших гэсэн санаархал  нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцууд болон  Монгол Улсын Байгаль орчины тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, “Урт нэр”-тэй хууль зэрэг 10 гаруй хуулийг ноцтой зөрчсөөр байгаа  гэдгийг  “ Хөвсгөл нутгаа хамгаалая ” ТББ-ын тэргүүн Ж.Энхбаатар баримтжуулжээ. Тэрээр хэлэхдээ “Хамгийн ноцтой нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхгүйгээр уг ордыг эзэмших ашиглах тусгай зөвшөөрөл олгосон явдал. Улмаар 2012, 2014 онд БОЯ -наас нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагыг албан тоотоор удаа дараа хүргүүлсэн боловч ирүүлээгүй. Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр улиралд багтаан ирүүлэхийг шаардсан боловч  одоо болтол хийж ирээгүй байгаа нь хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон  эрх мэдэлтнүүдэд  хариуцлагыг  хүлээлгэх цаг нь болсон” гэдгийг “Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн төмөр замыг барихыг эсэргүүцэж хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн...

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Яугаар эхэлнэ түүгээр дуусна. Хэрвээ нүглээ наманчлавал сайнаар дуусна
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

1 цаг 35 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

1 цаг 35 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

1 цаг 35 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

12 цаг 26 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

19 цаг 12 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

19 цаг 38 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин