Ногоон байгальд хоггүй аялцгаая

2017-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

Зун цаг даанч сайхан. Зугаалж аялахад урамтай сайхан. Гэвч аялал зугаалгын улиралд байгальд хаясан хог хэрээс хэтэрч, жорлонгүйн асуудал хүндэрдэг хэвээр. Бид өдөр тутмын амьдралын их ачааллаас холдож, алжаал ядаргаагаа тайлах гэж, нүд алдам сайхан байгалийг л харж, мэдэрч, амрах гэж уул мод, гол нуурыг холоос зорьж очдог билээ. Гэвч аялагчид өөрсдийн хэрэг­лэ­сэн хог хаягдлаа буусан газраа хаяад явдаг хэвээр.

Энэ наадмын амрал­тын өдрүүд олон хоног үргэлжилж хотынхон тэр чигтээ л уул ус, гол нуур бараадан амарчээ. Гор нь овоолсон хог, хаа сайгүй гаргасан өтгөн шингэний үлдэц. Машин дээрээ төрийн далбаагаа намируулж, монгол хүн болж төрснөөрөө бахархан цээжээ дэлдэх өнөөгийн монголчуудын үнэн төрх энэ. Мал адгуус шиг хаа таарсан газраа бие засч, идэж уусан хогоо суусан газраа орхин одчихоод эх оронч үндсэрхэг үзэл яриад хэд хуваагдан талцаж хэрэлдэнэ. Өдрөөс өдөрт хөгжиж буй техник технологи хэрэглэж сурснаа гайхуулдаг хэрнээ өөрийн хэрэглэсэн хогоо аваад явах энгийн хэвшилд суралцахгүй байгаа нь харамсалтай.

Нэг ширхэг гялгар уут байгальд шингэхдээ 20-1000 жил болдог тухай олонтаа бичиж ярьдаг. Гэтэл талаар дүүрэн уут хийсч, мод бут, зүлэг ногоон дээр хэвтэх гялгар уут байгаль, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад их хэмжээний хор уршиг учруулж байна.

Гэтэл амьтны ялгадас 10-15 өдрийн дараа шингэдэг бол хүнс, ногоо, хоолны үлдэгдэл  ойролцоогоор нэг сарын дараа, сонины сэтгүүлийн цаас 1-3 сарын дараа, картон цаас гурван сарын дараа, офисст хэрэглэдэг бичгийн цаас хоёр жилийн дараа, мод 10 жилийн дараа, консервны төмөр сав 10 жилийн дараа, зай 110 жилийн дараа, хуванцар сав 180-200 жилийн дараа, архины шил 100 жил, хөнгөн цагаан сав 500 жилийн дараа хөрсийг эвдэж, гэмтээн, үхүүлж байж байгальд шингэдэг гэх. 

Тиймээс бүгдээрээ дор бүрнээ хичээж, хүн бүр хог хаягдлаа хогийн цэгт хаяж заншицгаая. Аялагчид олноор очдог газруудад хогийн цэг, нийтийн жорлон барих ажлыг тухайн орон нутгаас зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн аймгууд руу явдаг зам дагуу 50-100 км тутамд жорлон, хог хаях цэг бий болговол хүмүүс ил задгай бие засч, хог хаяхгүй байхад нэмэртэй болов уу.

Өнөөдрөөс эхлээд аялагч, амрагчидаа ногоон байгальд хоггүй аялцгаая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12