
Т.САЙХАН
Улсын баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Ихэнх аймаг сумд баяр наадмаа тэмдэглэсэн. Харин дөрвөн аймгийн ой болон даншиг наадам тохиож байгаа учраас баяр наадам нь хойшлоод байсан юм. Тухайлбал
Баянхонгор:
Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатган долдугаар сарын 21-22-нд хийнэ.
Дорноговь:
Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд болно.
Өвөрхангай:
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-наас 30-ны өдөр болно.
Сүхбаатар:
"Зүүн бүсийн хурд" уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn