“Эрдэнэс тавантолгой” компанийнхан түймрийн голомтод тусламж хүргэв

2017-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУН

Улсын хэмжээнд 22 газарт түймэр гарч байв. Түймрийн голомттой байгаа Төв аймгийн Батсүмбэр сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд БОАЖ-ийн сайд болон дэд сайдаар ахлуулсан хоёр баг ажиллаж буй. Түүнээс гадна Ус цаг уур, орчны шинжилгээний газрынхан Онцгой байдлын алба хаагч зэрэг албаны хүмүүсээс гадна орон нутгийн иргэд, удирдлагууд нь ажиллаж хүчээ дайчлан ажиллаж байгаа аж. Одоогоор Төв аймгийн Батсүмбэрт асч байсан гурван түймрийг цурманд оруулсан хэмээн БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал хэллээ. Тэрээр “Хэдийгээр үүлэнд нөлөөлж бороо оруулсан ч газарт хангалттай чийг авч чадаагүй байгаа. Гэхдээ мэргэжилтнүүд сайн ажилласны үр дүнд гурван түймрийг цурманд оруулж чадлаа. Цаашид тодорхой нөхцөл бүрдэхийг хүлээж зохиомлоор бороо оруулахаар ажиллаж байна” гэсэн юм. Ер нь энэ жилийн тухайд хур тунадасны олон жилийн дунджаас 60 хувиар бага байгаа нь хуурайшилттай байх нөхцөл бүрдсэн аж.

Түймэр гарч буй зарим газарт машин техник очих боломжгүй байдал үүсээд байгаа учраас Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын ажлын хэсэг, гал сөнөөгчид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа ч түймрийг цурманд оруулах амар биш байгаа тухай мэдээлж байлаа. Тиймээ үндэсний томоохон үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан хандив тусламж үзүүлж буй юм. Тухайлбал “Эрдэнэс тавантолгой” компанийн нийт ажилтнуудын санаачлагаар нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлжээ. Түүнчлэн холбогдох газруудтай нь тус компанийн төлөөлөл холбогдон нэн тэргүүнд шаардлагатай зүйлээр туслахыг хүсч байгаа илэрхийлсэн байна. Ингээд гамшгийн хэмжээнд хүрээд буй түймрийг унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болж тус компаниас Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэх цувааг Сүхбаатарын талбайгаас хөдөлгөлөө. “Эрдэнэс тавантолгой” компанийн Захиргаа удирдлагын газрын захирал Ө.Сумъяабаатар “Манай компанийн хамт олон санаачлан нэг өдрийн цалингаа хандивлахаас гадна зайлшгүй шаардлага зүйлсийг түймрийн бүсэд хүргэж өгөхөөр боллоо” гэв. Компанийн зүгээс туулах чадвар сайтай найман машин бэлтгэн компанийн ажилтан 10 гаруй залуу 18, 20 литрийн багтаамжтай ус шүршигч сав, 5000 шүүлтүүртэй амны хаалт, явуулын эмийн сан болон хоолны усны сав, явуулын эмийн сан, хоол хүнсний зүйлсийг түймрийн голомт руу хүргэж өгч буй. Тус компанийн Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Хаш-Од тусламжийг хүргэж өгөх залуусын нэг аж. Тэрээр “Гал унтраахад нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйлсийг голомттой газруудад компаниа төлөөлөн хүргэж өгөхөөр явж байна. Хэт халалттай, хуурайшил ихтэй цаг үед амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг хүмүүст уриалмаар байна” гэсэн юм. Ийнхүү ойн түймрийг унтраахад туслах аянд “Эрдэнэс тавантолгой” компанийнхан нэгдлээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12