
Т.САЙХАН
сонгуульд анх удаа намын даргаа нэр дэвшүүлсэн ч өвдөг шороодсон эрх баригч намынхан дараагийн намын дарга хэн байх талаар яриад эхэлжээ. Намын гишүүд дэмжигчид энэ удаагийн сонгуулийн ялагдлыг ихэд хүндээр хүлээн авч байгаа. Эх сурвалжийн мэдээллэснээр намын даргад Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж эхэллээ. Нам дотор одоогийн удирдлагууддаа хариуцлага тооцох талаар ярьж, зарим гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn