Бөхийн дэнжийг Харцага цолтнууд эзэгнэсэн наадам

2017-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БИЧЭЭЧХҮҮ

Нэг наадмын сонин сайхныг ирэх жилийн наадам болтол ярьдаг гэдэг. Тэр дотор бөхийн тухай яриа бүр даамайхан дурсагддаг юм. Тэгвэл энэ жилийн наадмын бөх тун сайхан болсныг наадамчин олон хэлэлцсээр байна. Ер нь улсын наадмын уламжлалт 512 бөхийн барилдаан бөхчүүдэд хатуухан наадамчдад үзүүштэй байдгийг энэ жилийн наадам бүр ч тод харууллаа. Бөхийн тавны нэг шахам нь буюу 80 гаруй цэрэг улсын цолтнуудын аманд гарсан нь тээр жилийн наадмуудыг санагдуулав. Үүнийг олон аймаг, сумын наадам улсынхтай давхацсан учир орон нутгаас бөх цөөн ирсэн гэж тайлбарлаж байна лээ. Тийм гэе.

Олон цэрэг барилдсан гээд улсын начин Э.Даш шиг нэгийн даваанд цолтнууд онхолдоод байгаагүй ээ. Харин хоёрын даваанаас эхлээд оноолт хатуурсан шиг байна лээ. Энэ даваанд улсын харцага Б.Одгэрэл мэт дөнгүүр барилдчих цөөн бөх өвдөг шороодсон. Давааны төгсгөлд аймгийн гайгүй арслангууд хоорондоо таарч үзэлцэв. Эндээс л хэн нь цааш гайгүй барилдахнав гэсэн дүр зураг харагдсан юм. Бөхийн бүтцийн хувьд таван аварга зодоглосон энэ жилийнх шиг барилдаан төдийлэн олон биш байх. Улсын арслан зургаа, гарьд найм, заан ес, харцага 22, начин 45 гээд л. Бас аймгийн арслан 99 байсан нь сүүлийн цөөн жилд энэ цолтон олныг “үйлдвэрлэсэн” нь харагдав. Даваа бүхэн сонирхолтой байсаар начины буюу таавар будилуулсан тавын даваа тун өвөрмөц болов. Өвөрмөц гэдэг дотор юу багтав гэвэл санаанд оромгүй барилдаан тун олон гарсан. Ердөө 16 хосын барилдааны 11-д нь ам авсан бөхчүүд ойчоод өгснийг бод доо. Энэ дотор түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан ноднин жилийн манлай бөх аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, үзүүрт хүрэх магадлалтай гэгдэж байсан гарьд Б.Гончигдамба нар унаж наадамчин олноо гонсойлгосон юм.

Харин Ч.Санжаадамба аваргын хувьд давсан боловч хөлийн цэц хэдэн нөхдийн буруу шийдвэрээр “унасан”.  Телевизийн бичлэг харахад ч түүний учраа аймгийн арслан Ганжад аваргаас эртээ гэгч тохойгоороо газардаж харагдана лээ. Тийм байтал хөлийн цэцэд ажиллаж байсан Ардын багш Д.Сэрээтэр, улсын заан Ц.Баярсайхан, улсын начин Д.Амараа нар нутаг жалгын үзлээр нүд нь харанхуй, ухааны мунхгаар бүлэглэн жинхэнэ луйвар хийснийг наадамчин түмэн харж дургүйцлээ илэрхийлж байлаа. Тэгээд даян аварга цол горилон зодоглосон Ч.Санжаадамба маань Төв аймгийнхны улаан луйварт “зодуулав даа”. Энэ талын асуултад цэцийн гишүүн Д.Сэрээтэр хариулахдаа:

-Барилдааныг телевизийн бичлэг шүүхгүй цэц шүүнэ гэж байна лээ.

Мөн шүүв ээ. Түүний үг юу харуулав гэвэл өнөөгийн үндэсний бөхийн холбооныхны баримталдаг хоцрогдол энэ юм шүү гэдгийг тод харуулж байна. Тэд юу гэдэг вэ гэвэл бөхийн дэвжээ сүмогийнх шиг өндөрлөгөөгүй учир телевизийн бичлэг хийх боломжгүй гээд нүд, шүд нь муудсан хэдэн хөгшчүүл хөлийн цэцэд хадгалж байдаг. Тэдний дийлэнх нь Төв, Говь-Алтайнх. Энэ нь барилдааны буруу зөвийг шүүхэд алдаж бас нутагархах үзлийг дэвэргэх боломж нээж байгаа юм. Уг нь телевизийн бичлэг хичнээн сайхан тод харуулж байгааг олон түмэн харж л байгаа шүү дээ. Гэтэл хүний ухаан санаа нь мунхаглахаар нүд нь сохор байдаг гэдэг энэ юм шигээ. Тэгвэл бас энэ даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Н.Ганбаатар нар яалт ч үгүй нутгийн залуус Д.Дагва-Очир, Б.Хишигбаатар нарыг дэмжиж тахимаа өгөх шиг болсон. Цаана нь харин улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Т.Баасанхүү, Ө.Даваабаатар нарыг нөгөө найраа гэгчээ илэрхий хийлээ гэж наадамчид мэдэв. Тийм ч байх. Арслан Э.Оюунболдын хувьд бүр телевизийн камерын өмнө улайм цайм тохироо хийж харагдсан шүү дээ. Ийнхүү элдэв бусармагаас болж баяр наадмын өнгө сааралтаж, бөхийн нэр хүнд унаж цолны өндөр байсан босго элэгдчихээд байна. Наадмын зургаа, долоогийн  даваанд аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар нутгийнхаа залууст мөн элэг бүсээ тайлсныг эс тооцвол барилдаан сайхан л болов.

Ингээд наймын даваанд идэр эрс дөрвөн залуу буюу улсын харцага цолтнууд Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр, Ц.Содномдорж, Н.Жаргалбаяр нар үлдэв. Үүнийг л энэ жилийн наадмын дэнжийг харцага цолтнууд эзэгнэлээ гэж хэлээд байгаа юм даа. Тэднээс үзүүр түрүүнд Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нар үлдээд Ц.Содномдорж тун нударгатай сайхан барилдаж түрүүлэв. Ингэснээр Хөвсгөлийн бөхчүүдээс Х.Мөнхбаатараас хойш 10 гаруй жилийн дараа бас нэг арслан цолтон мэндлэв. Харцага Ө.Бат-Орших үзүүрлэн зааныг алгасан гарьд цолд хүрэв. Басхүү бөхийн мэргэжилтнүүд сонирхогчдын урьдчилан хэлж байснаас олон шинэ цолтон төрлөө. Үүнийг тодруулбал Н.Түвшинбаяр /Булган/, Н.Жаргалбаяр /Сэлэнгэ/ нар заан, О.Хангай /Ховд/, М.Бадарч /Архангай/ нар гарьд цол хүртсэн бол Б.Дагва-Очир /Архангай/, Д.Ганжад /Төв/, Д.Тамир, Н.Бат-Эрдэнэ /Булган/, Б.Хишигбаатар /Говь-Алтай/, Б.Серик /Баян-Өлгий/ нар улсын начин болов.

Эцэст нь гарамгай сайн барилдсан бөхчүүдийн тухай цөөн үг хэлье. Улсын начин болсон Д.Тамирыг жинхэнэ таавар будилуулагч гэж болно. Тэр дөрвийн даваанд улсын арслан Н.Батсуурийг, тавын даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг хаяж “Увс нуур” дэвжээг бараг “нураасан” даа. Бас Н.Түвшинбаярыг онцлох учиртай байх. Тэр тавын даваанаас эхлээд бараглан тунаж барилдахдаа үнэхээр уран барилдаан гэж ийм байдаг гэдгийг харуулсан. Түүнийг ер нь барилдах л гэж төрсөн хүн юм. Их спортоор дэлхийн бөх бол үндэсний бөхөөр заан болсон ч цол нь ханаагүй хүчтэн юм гэж ярих хүн олон байлаа. Мөн улсын начин Ч.Батчулуун, улсын харцага А.Цацавшир нарыг арал бяраа ашиглан сайхан барилдсан гэж хэлж болох биз ээ.

ДӨРВИЙН ДАВАА

1. дар.ав Г.Өсөхбаяр – а.з Б.Болдбаатар

2. у.ав О.Балжинням – а.з Ж.Дагва-Очир

3. у.ав Г.Эрхэмбаяр – а.з Л.Отгонбаатар

4. у.ав Ч.Санжаадамба – а.а Т.Сайханжаргал

5. у.ав С.Мөнхбат – а.а Ц.Сандагдорж

6. у.ар П.Бүрэнтөгс – а.а Цэ.Мөнхбаяр

7. у.ар Н.Батсуурь – а.а Д.Тамир

8. у.ар Э.Оюунболд – а.а Б.Даваа-Очир

9. у.ар Д.Азжаргал – а.а М.Эркебулан

10. у.ар Р.Пүрэвдагва – а.а Б.Шаравнямбуу

11. у.г Н.Ганбаатар – а.а Т.Бэгзсүрэн

12. у.г Б.Гончигдамба – а.а Ба.Отгонбаатар

13. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.а Ш.Дарханбат

14. у.г Ш.Жаргалсайхан – а.а Г.Ганжад

15. у.з Д.Баасандорж – а.а Го.Отгонбаатар

16. у.з М.Өсөхбаяр – а.а Б.Бат-Эрдэнэ

17. у.з Б.Пүрэвсайхан – а.а О.Хангай

18. у.з Т.Санчир – а.а Б.Серик

19. у.з Б.Соронзонболд – а.а М.Бадарч

20. у.х Ц.Содномдорж – а.х.а О.Гантулга

21. у.х Ө.Бат-Орших – а.х.а Э.Золбоо

22. у.х А.Цацабшир – а.х.а Ш.Мөнгөнбаатар

23. у.х Н.Батзаяа – а.х.а Б.Хишигбаатар

24. у.х Т.Баасанхүү – у.н Д.Амарсайхан

25. у.х Ө.Даваабаатар – у.н Ч.Хөхчирэнгэр

26. у.х Н.Түвшинбаяр – у.н Ц.Чимэддорж

27. у.х Н.Жаргалбаяр – у.н Б.Батжаргал

28. у.х Б.Бат-Өлзий – у.н Л.Лхаа-Очир

29. у.х Х.Гантулга – у.н Б.Бадамсүрэн

30. у.х Д.Бат-Эрдэнэ – у.н Ч.Батчулуун

31. у.н Э.Энхбат – у.н Ж.Чулуунбат

32. у.н Л.Цэрэнтогтох – у.н Ч.Цогбаяр

 

ТАВЫН ДАВАА

1. Дар.ав Г.Өсөхбаяр – а.з Ж.Дагва-Очир

2. У.ав Г.Эрхэмбаяр – у.ар Д.Азжаргал

3. У.ав Ч.Санжаадамба - а.а Г.Ганжад

4. У.ав С.Мөнхбат - у.з Д.Баасандорж

5. У.ар П.Бүрэнтөгс - а.а Д.Тамир

6. У.ар Э.Оюунболд - а.а Хангай

7. У.ар Р.Пүрэвдагва – у.х А.Цацавшир

8. У.г Н.Ганбаатар - а.х.а Б.Хишигбаатар

9. У.г Б.Гончигдамба - у.н Ч.Батчулуун

10. У.г Ж.Бат-Эрдэнэ - а.а Бадарч

11. У.х Ц.Содномдорж – у.н Л.Цэрэнтогтох

12. У.Х Ө.Бат-Орших - у.н Л.Лха-Очир

13. У.х Н.Түвшинбаяр – у.н Э.Энхбат

14. У.х Т.Баасанхүү - а.а Б.Серик

15. У.х Ө.Даваабаатар - а.а Б.Бат-Эрдэнэ

16. У.х Н.Жаргалбаяр – Х.Гантулга

 

ЗУРГААГИЙН ДАВАА

1. У.ав Г.Эрхэмбаяр – а.з Ж.Дагва-Очир

2. У.ав С.Мөнхбат - - а.а Б.Бат-Эрдэнэ

3. У.х Ц.Содномдорж – а.а Г.Ганжад

4. У.х Ө.Бат-Орших - а.х.а Б.Хишигбаатар

5. У.х А.Цацавшир – у.х Н.Түвшинбаяр

6. У.х Н.Жаргалбаяр - а.а Д.Тамир

7. У.н Ч.Батчулуун - а.а М.Бадарч

8. А.а Б.Серик – а.а О.Хангай

 

ДОЛООГИЙН ДАВАА

1. У.ав Г.Эрхэмбаяр - у.х Н.Жаргалбаяр

2. У.ав С.Мөнхбат - у.х Ө.Бат-Орших

3. У.х Ц.Содномдорж – а.а М.Бадарч

4. У.х Н.Түвшинбаяр - а.а О.Хангай

 

НАЙМЫН ДАВАА

1. У.х Ц.Содномдорж – у.х Н.Жаргалбаяр

2. У.х Ө.Бат-Орших – у.х Н.Түвшинбаяр

 

ЕСИЙН ДАВАА

  1. У.х Ц.Содномдорж – у.х Ө.Бат-Орших

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12