Эх орон шатаж байна, цэргийн үүрэгтнүүдээ дуудъя

2017-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Төв, Сэлэнгэ, Булган аймгийн нутгийг хамарсан 22 газар түймэр асч байна-

Т.БАТСАЙХАН

Эх орон шатаж байна. Өчигдрийн мэдээллээр Төв, Сэлэнгэ, Булган аймгийг хамарсан 22 газарт түймэр дэгдлээ. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд ес, Төв аймгийн Батсүмбэр суманд тав, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ, Гурванбулаг суманд тус бүр нэг түймэр асч байна. Мөн Асралт хайрхан, Арцат уул, Ар матах зэрэг газарт түймрийн таван цэг илэрсэн ч онцгой байдлын албан хаагчид, машин техник очих боломжгүй байдал үүсээд байна. Түймрийн утаа нийслэлд нэвтэрч, хоолой хорсгон нүд аргаж байна. Ард түмний сэтгэл өвдөвч гал усны аюул амар зүйл биш билээ. Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий  газрын ажлын хэсэг, гал сөнөөгчид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа ч түймрийг цурманд оруулах амар биш байгаа. Ажлын хэсгийнхэн үүлэнд нөлөөлж бороо оруулах, ОХУ-аас ус цацагч нисдэг тэрэг түрээслэх гээд л олон талын ажлыг шуурхай хийж, эрвийх дэрвийхээрээ гал түймрийн аюултай тэмцэж байна. Гэхдээ манай улсын нийт газар нутаг хуурайшилт ихтэй гандуу байна. Мөн аялал зугаалгаар явж байгаа иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж түймэр дэгдээж байгаа талаар албаныхан хэлж байгаа. Тиймээс алхам бүртээ гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна. Мөн энэ түймэрт зөвхөн Улсын онцгой комисс, Онцгой байдлынхан сэтгэл зовнисонгүй. Жирийн иргэд ч сэтгэл зүрх нэгтэйгээр тэмцэж байгаа нь сайшаалтай юм. Сошиал орчинд групп хаяг нээж хоол цай, өмсөх хувцас, хүрз, амны хаалтаас эхлээд гал сөнөөгчдөд хэрэгтэй бүхнийг нь ачиж аваад давхиж байна. Иргэдээс цуглуулсан хандив нэг facebook группын хэмжээнд 30 гаруй сая төгрөг болсон талаар дуулгаж байлаа. Мөн  төрийн болон хувийн байгууллага, компаниуд хандивын аянд нэгдэж,  Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны хандивын дансанд мөнгө төвлөрүүлж эхлэв. “Тэсо” порпораци 30 сая, Эрдэнэс Тавантолгой компани ажилчдынхаа нэг өдрийн цалин болох 100 сая төгрөг, “Хаан банк” 10 сая төгрөг гээд хандив үргэлжилсээр байна. “Ёстой л дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэгтэй” гэдгээ харуулж байна монголчууд.  Гэхдээ яг галын цэг дээр хэн ажиллаж байна вэ. Онцгой байдлын гал сөнөөгчид багаж техникээр тааруухан,  нүцгэн гараараа шахам галын аюултай тэмцэж байна. Түймрийн голомтуудад онцгой байдлын 351 алба хаагч ажиллаж байгаа гэсэн мэдээллийг Улсын онцгой комиссоос өчигдөр өгсөн.   Гал унтраах хүсэлтэй жирийн иргэд байгаа ч  албаныхан одоогоор тэднийг дайчилгаанд хамруулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.  Учир нь жирийн иргэд гал унтраах анхан шатны мэдлэггүй учир, сэтгэл хөдлөлөөр хандах нь эргээд тухайн хүний амь насанд аюултай байдал үүснэ хэмээн үзэж байгаа юм.  Гал унтраах гэж явсан нэг иргэн амь эрсэдсэн талаар ч албан бус эх сурвалж мэдээлж байгаа. Тэгэхээр дайчилгаанд жирийн иргэдийг хамруулах нь одоогийн энэ нөхцөл байдалд зохимжгүй асуудал юм. Харин байж болох нэг хувилбар нь цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерууд байна.   Тэднийг жилдээ нэг удаа бүртгэдэг. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд хэчнээн цэргийн үүрэгтэн байдаг гэдэг нь цэргийн нууц.  Эх орон дуудсан цагт бэлэн байх үүргийг тэд хүлээдэг билээ. Харин одоо эх орны минь 22 цэгт түймэр дэгдлээ. Тэдний бэлэн байдлыг “шалгаж” дайчилгаанд хамруулъя. Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хуульд  цэргийн бэлтгэл үүрэгтнийг дайчилгааны сургууль, цугларалтад дараах хугацаагаар татан оролцуулна гэжээ.  Бэлтгэл офицерыг таван жилд нэг удаа, цэргийн чухал мэргэжил бүхий нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг гурван  жилд нэг удаа, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнийг гурван сараар татан оролцуулж болно гэжээ. Мөн цэргийн бэлтгэл үүрэгтнийг дайчилгааны сургууль, цугларалт, хээрийн сургуульд оролцох хугацаанд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалыг үндсэн байгууллага нь хэвээр хадгалж, дундаж цалин хөлсийг олгоно. Үүнийг Зэвсэгт хүчний  жанжин штаб шийдвэрлэнэ гэжээ. Тиймээс эх орон шатаж байгаа энэ цаг дор эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтай цэргийн үүрэгтнүүдээ онцгой байдлын гал сөнөөгчдөдөө туслуулахаар явуулъя. Жирийн иргэд шиг гал унтраах анхны мэдлэггүй гэхийн зовлон тэдэнд байхгүй. Тэд байнгын бэлэн байдалд байх үүрэгтэй. Одоо ч бэлэн байгаа. Эх орон шатаж байна, цэргийн үүрэгтнүүдээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12