Б.Амарбаясгалан: Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүд Монгол хэл, өв соёлоо битгий мартаасай

2017-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ЗУЛ

Саяхан даа... Баяр наадмын өмнөхөн АНУ-д үрчлэгдсэн Монгол хүүхдүүд 10 жилийн дараа эх орондоо ирэхэд нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хүлээн авч уулзсан юм. Тэрхүү уулзалтын мэдээг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн сурагч Б.Амарбаясгалан хүү үзээд үе тэнгийнхээ найзуудад цуглуулсан мөнгөөрөө Монгол-Англи хэлний толь бичиг, Монголын үзэсгэлэнт байгалийн зурагтай ном худалдаж аваад унадаг дугуйгаа жийгээд зориод ирсэн юм.Тэдгээр хүүхдүүд хэдийгээр АНУ руу буцсан ч бид Б.Амарбаясгалан хүүгийн чин сэтгэлийн бэлгийг заавал хүргүүлнээ. Монголын ирээдүй ийм их гэрэлтэй, зорилго тэмүүлэлтэй байгаад баярлаад ханамгүй. Бид Б.Амарбаясгалан хүүтэй цөөн хором уулзаж, товч яриа авсанаа хүргэж байна.

-Миний дүү өөрийгөө товч танилцуулах уу.

-Намайг Батбаярын Амарбаясгалан гэдэг. Би Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн 11А ангид сурдаг. Манайх 2010 онд Төв аймгийн Дэлгэрхан сумаас Улаанбаатар хотод шилжин ирсэн. Би аав, ээж, эгчтэйгээ амьдардаг. Манай эгчийг Б.Энхбаясгалан гэдэг. Би АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг Акссес гэж хөтөлбөр байдаг. Тэрхүү хөтөлбөрт хамрагдаж англи хэл сураад 2 жил болж байна.

-АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүдийн талаарх мэдээллийг хаанаас авсан бэ.Яагаад тэдгээр хүүхдүүдэд бэлэг өгмөөр санагдсан бэ?

-Би Америк орон руу явж үзээгүй. Гэхдээ би АНУ-ын талаар маш их сонирхож судалдаг. News.mn сайт дээр тавигдсан бичлэг, сурвалжлагыг үзээд миний сэтгэл маш их хөдөлсөн. Бид нар бүгдээрээ нэг цустай Монгол ахан дүүс, бидний хувь заяа ижилхэн шүү дээ гэж бодогдсон.Тийм болохоор АНУ-д үрчлэгдсэн ч гэсэн үе тэнгийн найзууд, дүү нар маань Монгол хэл, Монгол өв соёлоо битгий мартаасай билээ. Монгол хэл маань их баян хэл шүү дээ. Монгол хэлээ эргэн сэргээж сайн ярьдаг болоосой гэж бодоод Монгол- Анли хэлний толь бичиг бэлэглэмээр санагдсан. Миний энэ бэлэглэж байгаа ном маань их ойлгомжтой ном байгаа. Бас Golden gobi гээд энэ номонд Монгол орны үзэсгэлэнт байгалийн талаар гоё зураг их байгаа. Тийм болохоор эх орноороо бахархаасай, их зүйлийг Монгол орондоо хийгээсэй, хамтдаа олон зүйлийг бүтээнэ гэсэн чин сэтгэлийн үүднээс энэ номыг найзууддаа бэлэглэхээр шийдсээн. Эдгээр хүүхдүүдийг долдугаар сарын 16-нд буцна гэж ойлгоод амжиж уулзаад номоо бэлэглэнэ гэж бодчихсон байсан ч 13-нд буцчихсан байсан юм байна. Би удахгүй АНУ-д очиж сурна гээд цуглуулж, хуримтлуулж байсан мөнгөөрөө найзууддаа Монгол- Англи толь бичиг аваад өгвөл илүү их өгөөжтэй юм болов уу гэж бодсон. Үе тэнгийнхэндээ сайн сайхныг түгээе л гэж бодсон доо.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? Чиний мөрөөдөл юу вэ?

-Би удахгүй АНУ-д очиж Олон улсын харилцааны чиглэлээр суралцана гэж боддог. Төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд ажилд орж, Америк-Монголын харилцааг илүү сайнаар, гуравдагч хөрш гэдэг утгаар нь улам хөгжүүлж хувь нэмрээ оруулна даа гэж мөрөөддөг өө.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12