Хүй долоон худагт 3800 цагдаа ажиллаж байна

2017-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газраас иргэдийн аюулгүй байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Баярын наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх, эд зүйлээ хулгайд алдах дуудлага их ирдэг бөгөөд цагдаагийн байгууллага газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ жил Хүй долоо худагт нийт 3800 орчим албан хаагч үүрэг гүйцэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах, гэмт хэргийг газар дээр нь түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Долдугаар сарын 10-аас буюу наадам эхэлснээс Хүй долоо худагт гэмт хэргийн шинжтэй 12 үйлдэл бүртгэгдсэн байна. Үүний наймыг шийдвэрлэж, дөрвийг нь мөрдөн байцаалтын явцад шалгаж байгаа ажээ. Мөн бага насны хүүхэд төөрсөн дуудлага долдугаар сарын 11-ны өдөр тав ирсэн бол долдугаар сарын 12-ны өдөр долоо хүүхэд асран хамгаалагчаасаа төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн 1-8 12 хүүхэд асран хамгаалагчаасаа төөрсөн байсныг цагдаагийн байгууллага болон хүүхэд хамгааллын төвийн тусламжтайгаар эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Тиймээс иргэд бага насны хүүхдээ авч явахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Мөн “Баяр наадмын амралт урт хугацаанд үргэлжилж байгаа учраас иргэд амарч, зугаалахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ тохируулан хэрэглэх, гол ус ихтэй газар анхаарал болгоомжтой байхад анхаарах шаардлагатай байна. Мөн орон нутгийн замын ачаалал нэмэгдэж байгаа учраас хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан соёлтой оролцохыг анхааруулж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12