Даян мэргэн, гарамгай харваач, гоц харваач цолтон шинээр төрөв

2017-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд эхний таван байрт орсон харваачдад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагууд шагнал гардууллаа.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Эрэгтэй:

Нэгдүгээр байр, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ-ын 208-р анги Хилчин спорт хороо, Есүнхэй мэргэн клубийн харваач Монгол Улсын мэргэн Б.Ёндон / 37 оноогоор/

Хоёрдугаар байр, Баян-Өлгий аймаг Алтанцөгц сумын харьяат Мондэ багийн харваач Монгол Улсын спортын мастер Б.Бумцэнд /36 оноогоор/

Гуравдугаар байр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Орхон аймаг АПУ трейдинг компани, Хангарьд спорт клубийн харваач Монгол Улсын спортын мастер, амйгийн мэргэн А.Энхтөр /33 оноогоор/

Дөрөвдүгээр байр, Завхан аймгийн Тэс сумын уугуул ХХБ-ны ажилтан, Налайх дүүрэг Мондэ компанийн харваач Монгол Улсын спортын мастер Б.Хатансайхан /35 оноогоор/

Тавдугаар байрыг Өвөрхангай аймгийн Нарийн-тээл сумын уугуул Мондэ компанийн харваач МУ-ын мэргэн Б.Сосорням /34 оноогоор/ тус тус эзэллээ.

Эмэгтэй:

Нэгдүгээр байр, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Алдар спорт хороо ЗХ-ний 284-р ангийн харваач Жем Интернэйшл компанийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг /34 оноогоор/

Хоёрдугаар байр, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Петровис багийн харваач спортын мастер Б.Анхзаяа /33 оноогоор/

Гуравдугаар байр, Өвөрхангай аймийн Нарийн-тээл сумын уугуул Улаанбаатар хот 52-р сургуулийн багш Мондэ компанийн харваач Монгол Улсын мэргэн Б.Пунсалдулам /31 оноогоор/

Дөрөвдүгээр байр, Говь-Алтай аймгийн Цогц сумын уугуул СХД-ийн татварын хэлтсийн ажилтан Алтантуул багийн харваач спортын мастер аймгийн мэргэн Г.Булган /34 оноогоор/

Тавдугаар байрыг Архангай аймгийн чулуут сумын харьяа ОБЕГ аврагч спорт хороо Волтам компани, эрч клубын харваач Я.Цэцэгбаяр /33 оноогоор/ тус тус эзэллээ.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.Ерөнхийлөгчийн зарлигаар эрэгтэй харваачдаас:

Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Есүйнхэн мэргэн” клубын харваач, Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндонд Улсын Даян мэргэн цол, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, Монгол Улсын спортын мастер Баатархүүгийн Бумцэндэд Монгол Улсын Гарамгай харваач цол, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, АПУ трейдинг компани, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Азаагийн Энхтөрд Монгол Улсын Гоц харваач цол тус тус олгов.

Эмэгтэй харваачдаас:

Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэгт Монгол Улсын Мэргэн цол, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, “Петровис” багийн харваач, Монгол Улсын спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяад Монгол Улсын Гарамгай харваач цол тус тус олгов.

Цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12