
Т.САЙХАН
Үндэсний их баяр наадмын долоогийн даваа үргэлжилж байна. Тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан маргаан дагуулаад байгаа билээ. Улмаар хөлийн цэц, гарын даа нар хэлэлцэж, аймгийн арслан Г.Ганжадыг давсан гэж үзсэн. Тэгвэл энэ талаар Ч.Санжаадамба аварга "Шүүгч нар нэгийг бодож байгаа байлгүй дээ. Жилд ганц болдог монгол наадам шүү дээ. Төв аймгийн хоёр хүн очоод шийдчихдэг ийм наадам байж болохгүй гэж бодож байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn