Наадмын нээлт ийм л сайхан

2017-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин


Т.САЙХАН

Жил бүрийн наадмын нээлт өвөрмөц онцлогтой болдог.  Монгол түмэн ч наадмын нээлтээ тэсэн ядан хүлээж,омогшин үздэг билээ. Нээлт ямар болов, хэн дуулж, ямар утга агуулгатай хөгжим эгшиглэв гээд л үзэж чадаагүй нэг нь сонирхон асуух нь олон. Тэгвэл энэ жилийн наадмын нээлт өвөрмөц онцлогтой, монгол хүн гэдгээрээ бахархан омогших өрнөл,оргил хэсэг олонтой болж чадлаа. Төрийн соёрхолт,найруулагч Н.Наранбаатар ч өөрийгөө дахин нээж харууллаа. Энэ жилийн баяр наадам түүний гурав дахь наадмын нээлт билээ. Тэр Монголынхоо үүхийг яаж наадамчин олны зүрх сэтгэлд хүргэж тэнд аугаа түүхтэй монгол хүн гэдгийг нь мэдрүүлэх вэ гэдгийг сайхан мэддэг болжээ. Нээлт цаг 30 минут үргэлжилсэн нь жаахан урт мэт байсан ч  бүтэн цагийн турш эх орныхоо үүх түүхээр аялуулж чадсан нь үнэхээр гайхалтай. Ер нь энэ жилийн наадам Монголчуудын хувьд ихэд онцлог болж байна. Шинэ Ерөнхийлөгч маань  Монгол наадмын дэвжээнээ ард түмэнтэйгээ мэндчилж наадмаа нээлээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэл өөрсдөө өөрсдөдөө эзэн байх их ухаан дээр эх орон минь өөдлөн дэвжиж явна. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Хөдөлмөрч, хичээнгүй Монгол ялж, хөгжил дэвшлийн их замд тэмүүлж байна” гэсэн юм.  Цэнхэр тэрлэгээр гоёсон Ерөнхийлөгч даруухан харагдаж байв. Тэр яах аргагүй энэ жилийн наадмын нэгэн гол өнгө төрх нь байв. Дараагийн нэг онцлох зүйл нь яах аргагүй хөгжмийн найруулга байв. Энэ жилийн наадмын нээлтийн хөгжмийг продюссер Б.Чинбат бичжээ. Тэрээр хэдэн сар гаруйн хугацаанд нээлтийн бүтээл дээр ажиллаж наадмын өмнөхөн дуусгажээ. Тэгэхээр нээлтэд ирсэн түмэн түүний томоохон бүтээлийн анхны сонсогч боллоо.  Бас л залуу хөгжмийн зохиолчийн бүтээл нээлтийн түүх үйл явдлуудтай хослон эгшиглэх нь содон байлаа.Энэ жилийн наадмын нээлтээр Хүннү гүрнээс хойш 1990 оны ардчилсан хувсгал хүртэлх монголын түүхийн үечлэлийг уран аргаар харуулсан гэж болно.
 Чингис хаан морилон ирсэн, хувьсгалын анхны долоо наадамчин олонтой мэндчилсэн, 1990 оны цагаан морин жилийг санагдуулдаг алдарт “хонхны дуу” ч эгшиглэсэн.  Гавьяат жүжигчин дуучин Г.Ариунбаатар наадмын нээлтийг чимж, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн нар уламжлал ёсоороо нээлтэд ая дуугаа өргөсөн. Үзэж харах зүйлээр дүүрэн өмнөх жилүүдийнхээсээ улам л сайхан наадмын нээлт болов. Монгол наадмын нээлт юм чинь ийм байхаас ч өөр яах билээ. Нээлтийг удирдсан Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва нарын багт баяр хүргэе.


Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12