Н.Наранбаатар: Аав гэдэг хүн Чингис хаан юм гэдэг ухааныг ойлгуулахыг зорьсон

2017-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монголын Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ жилийн болон өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулаад байгаа юм. Монголын түүх соёл хийгээд эх орон газар нутгийн үнэ цэнийг харуулсан энэ удаагийн баяр наадмын нээлтийн ажиллагаанд наадамчин олон ам сайтай байгаа юм.

Тэгвэл найруулагч Н.Наранбаатар наадмын нээлтийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Төрийн захиргааны уран бүтээлчид, ажилчид, чөлөөт уран бүтээлчид гээд 1500 гаруй хүн энэ удаагийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Мөн дэлхийд эх орныхоо нэр алдрыг дуурсгаж амжилт гаргасан Монгол Улсын шилдэг уран бүтээлчид оролцлоо. Өнгөрсөн жилийн наадмыг найруулсан. Хүн өөрийгөө ялна гэдэг маш том амжилт. Монголын түүх асар баялаг. Энэ гайхалтай түүхийг баяжуулах ухаан, мэдрэмж, авъяас хэрэгтэй. Энэ жилийн наадмаар ард олныхоо зүрх сэтгэлд хүрч ажиллахыг хичээлээ. Бид юуг хайрлах, юуг эрхэмлэх ёстой гэдгээ анхаарах учиртай. Чингис хааныг дайчин баатарлаг гэхээсээ илүү бидний дэргэд байгаа аав гэдэг хүн Чингис хаан юм гэдэг ухааныг ойлгуулахыг зорьсон. Мөн дэргэдээ байгаа ээжийгээ хайрлаж, эх үрийн холбоог дээдэлж Монгол түмэн маань хайр энэрэлийг ойлгож ухаарах ёстой. Ямар их үнэ хөлс цус хүчээр олдсон газар шороо бидэнд байдгийг ухааруулахыг хүссэн. Хэрэв таалагдсан бол манай багийнхны, манай урлагийнхны хамтын ажил болжээ гэж бодож байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12