
Д.Оюун
Ардын хувьсгалын 96 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан азарганы түрүүг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Т.Болдбаатарын халиун хүртлээ. Харин аман хүзүүд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Алдарт, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр орсон юм. Мөн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн Бүлтэн хөх, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Б.Энхболдын хээр тус тус айрагджээ.
Эх сурвалж: www.polit.mn