Б.Хүрэлбаатар: Шилдэг харваачид улсын цол хүртэнэ

2017-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа Сурын талбайд үргэлжилж байна. Өнөөдөр үдээс өмнө хана харвааны 20 сумыг харваж дуусгаад байгаа юм. 2017.07.11. 
Энэ жилийн баяр наадмаар сурын харваанд нийт 1100 гаруй харваач оролцож байгаа юм. Сурын харвааны явцын талаар Үндэсний сурын салбар хорооны Нарийн  бичгийн дарга Б.Хүрэлбаатар “Энэ жил үндэсний сурын харваанд 540 харваач оролцож байна. Энэ удаагийн сурын харвааны онцлог нь Үндэсний их баяр наадмын тухай хуулиар эхний гурван байрт шалгарсан харваачид улсын цол хүртэнэ. Хана харвааны 20 сумаа харваж дууслаа. Үдээс хойш хасаа харвааны 20 сумаа тавина. Маргааш өглөө хасаа харвааны дунд өрөг адаг өргийн сум тавигдсанаар энэ жилийн наадмын шилдгүүд тодорно. Энэ жил 300-аад залуу харваач оролцож байна. Эндээс харахад жил ирэх тусам харваачдын тоо нэмэгдэж байна. Аймаг улсын цолтой харваачид ч олон байна. Үндэсний сурын харвааны насанд хүрэгчдэд 18-аас дээш насныхан оролцдог. Хамгийн ахмад нь 80 гаруй настай харваач байна. Энэ жилийн сурын харваанд нийт 1100 хүн оролцож байгаагаас  Урианхай сурын харваанд 180 гаруй, буриад сурын харваанд 160 гаруй харваач оролцсон.
Сүүлийн жилүүдэд харваачдын ур чадвар дээшилж байна. Ер нь оноо нэлээд өндөр гарч ирэх байх. Шилдгийн төлөө олуулаа өрсөлдөх байх. Шинэ хуулиар зургаан хүн улсын цол авах бололцоотой. Төрийн их баяр наадамд түрүүлбэл Монгол Улсын мэргэн цол, хоёрдугаар байрт орсон нь гарамгай мэргэн, гуравдагуур байрт шалгарсан нь гоц харваач цол хүртэнэ. Мэргэн цолтон түрүүлбэл даян мэргэн, даян мэргэн түрүүлбэл даяар дуурсах мэргэн, даяар дуурсах мэргэн түрүүлбэл дархан мэргэн цолтой болно. Нийт харваачдын 30 хувь нь өндөр оноотой байна” гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12