Онцлох сурвалжлага: Монгол, Солонгосын сэтгүүлчдэд адил төстэй зүйл олон бий

2017-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ОЮУНГЭРЭЛ

Солонгосын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид Монголд ирлээ.  Тэд өчигдөр /07.07/ Монголын сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзан санал  бодлоо солилцлоо.  Уулзалтад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жун Куё Сон нарын тэргүүтэй хоёр талын төлөөлөл оролцов. Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас төлөөлж, 15 сэтгүүлч ирсэн байв.  Б.Галаарид “Солонгосын сэтгүүлчдийн холбоо ерөнхийлөгчөө хоёр жил тутамд сольдог, нэлээд хүчирхэг байгууллага. Тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрх ашигтай холбоотой асуудалд нэг дуугаар дуугарч чаддаг онцлогтой. Мөн ардчиллын үнэт зарчмын дагуу нийгэм болон төр засгийн бодлогод  нөлөөлж чаддаг хүчирхэг сэтгүүл зүйтэй. Үүнээс бид бүтээлчээр суралцах ёстой гэж бодож байна. Манай хэвлэл мэдээллийн байгууллага бодитой хамтын ажиллагаа тогтооё гэсэн төлөвлөгөөтэй байна. Зөвхөн сэтгүүлчийн хооронд бус редакц хоорондын шууд харилцаа тогтоох боломж байна уу гэдэг санал тавьсан. Энэ удаа Солонгосын талаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл ирж байгаа боломжийг ашиглан бид редакцуудтай харилцаа тогтоох гарц бий болгохийн тулд илүү ажил хэрэгч ярилцлага өрнүүлэх болно” гэж байв.  Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 онд анхны харилцан танилцах алхам хийжээ. 2014 оноос тогтвортой хамтран ажиллах болсон байна. Зөвхөн төлөөлөгч солилцоод зогсохгүй хоёр улсад болж байгаа олон улсын хурал зөвөлгөөнд урьж оролцуулах тал дээр ажилладаг ажээ. Энэ нь хоёр улсын ард түмний харилцааг хөгжүүлэхэд  хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар төлөөлөгчид онцолж байв.  Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жун Кю Сун “Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд харилцан хоёр улсынхаа түүх соёлтой  танилцлаа. Харин энэ удаа бид цаашид хэрхэн хамтарч ажиллах зорилгоо тодорхойлно. Монголын сэтгүүлчдийг Солонгос улсад сургалтад хамруулах чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцсан байгаа. Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хооронд ялгаатай гэхээсээ илүү ижилхэн зүйл их байна. Эх орон, ард түмнийхээ төлөө хичээж ажилладаг нь адилхан санагдсан. Мөн ааш зангийн хувьд маш төстэй” гэсэн юм.  Солонгосын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл  энэ удаа монголын сэтгүүлчидтэй уулзахын зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглаж, баяр наадам үзээд буцах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn  

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12