266 хүүхэд үрчлүүлжээ

2017-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын эрхлэх үндсэн чиг үүрэгт гадаадын иргэдэд монгол хүүхдийг олон улсын гэрээ конвенци, хууль тогтоомжийн хүрээнд үрчлүүлэх чиг үүрэг байдаг. Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 266 хүүхдийг 17 орны буюу АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг гадаад гэр бүлд үрчлүүлсэн байна. Нийт үрчлэгдсэн хүүхдийн 148 нь эрэгтэй, 118 нь эмэгтэй хүүхэд байдаг юм байна. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ 156, ХБНГУ-33, Франц-20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.

Дээр дурдсан конвенцид итгэмжлэгдсэн байгууллага буюу зуучлагч байгууллагаар дамжуулан гадаад үрчлэлийг хийж болохыг зохицуулсан бөгөөд 266 хүүхдээс 171 нь олон улс хооронд хүүхэд үрчлэх асуудал эрхэлсэн зуучлагч байгууллагаар гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгджээ.

1956 онд үүсгэн байгуулагдсан АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллага нь Монгол Улсад 16 үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд уг байгууллагаар дамжин 71 хүүхэд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн байна. Тус байгууллага нь үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аялал зохион байгуулдаг бөгөөд энэ удаад уг байгууллагаар үрчлэгдсэн анхны хүүхдүүд эцэг эхийн хамт Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар 10 жилийн дараа иржээ.

Гадаадын иргэн харьяатын газраар дамжин “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн монгол хүүхдүүд  төрсөн эх орондоо хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан эдгээр хүүхдүүдийг гэр бүлийнх нь хамтаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр хүлээн авч уулзлаа. 2002, 2003, 2004, 2006 онуудад АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн долоон хүүхэд  гэр бүлтэйгээ хүрэлцэн ирсэн юм.

Уг уулзалт, арга хэмжээний үеэр Монгол орны байгалийн үзэсгэлэн, соёл уламжлалыг харуулсан сонирхолтой бичлэг үзүүлж, морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардууллаа. Түүнчлэн эцэг эх, хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний Монголд ирсэн сэтгэгдлээс хуваалцсан юм. 10 жилийн дараа төрж, өссөн эх орондоо ирсэн хүүхдийн хувьд Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншилтай танилцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, ирээдүйд Монголд орондоо хэрэгтэй зүйл хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна гэдгээ онцолж байсан юм. Мөн цаашид Монгол орны түүх, соёлыг улам их судалж, монгол хэл сурах тухайгаа ч тодотгож байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12