А.Сүхбат: Улсын начин 500 сая төгрөгийн ханштай байна

2017-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат байр сууриа илэрхийлжээ. Тэрээр үндэсний бөхийн спорт гажуудсан, намайг залуу бөх болон орж ирэхэд л ийм байсан хэмээн хэлээд, “Сумын наадам, аймгийн наадамд нэг сайхан биетэй залуу хэзээ ч дийлэхгүй жижигхэн хүүхдэд унаад өгдөг болчихож. Ийм утгагүй юмыг үзээд ард иргэд бидэнд гомдол гаргаж байна. Сумын наадамд түрүүлэхэд таван сая, аймгийн найдамд бол 50 сая төгрөг, Улсын начин болоход 500 сая төгрөг болчихож. Ард иргэд ч энэ талаар ярьж байна. Хээл хахууль авсан, даваа наймаалцсан бөхөд нэг ч арга хэмжээ авдаггүй. Үүнийг хуульд хаана нь шигтгэж өгч байгаа вэ” гэв. Хариуд нь БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, “Хуульд үнийг зааж өгсөн. Гэхдээ авлига гэдэг үгээр бол ороогүй. Харин тамирчны эрх үүрэг дээр “шударга өрсөлдөх үүрэгтэй” гэж зааж өгсөн. Тэгээд тухайн тэмцээний үр дүнд нөлөөлөх үйлдэл эс үйлдэл гаргасан тохиолдолд, спортын холбоо тухайн тамирчны тэмцээнд орох эрхийг хасах ийм заалт оруулж өгсөн”гэв. Өөрөөр хэлбэл Биеийн тамир спортын тухай шинэ хуулиар Үндэсний бөхийн тамирчин даваа наймаалцвал Бөхийн холбооноос тухайн тамирчныг дахиад наадамд оруулахгүй байхаар зорицуулжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12