Д.Наранбаяр: Сумын төвийн өнгө төрхийг удахгүй өөрчилнө

2017-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭРЭННАДМИД

Булган аймгийн Булган сумын Засаг дарга Д.Наранбаяртай ярилцлаа.

-Танай Булган сумын 80 жилийн ой дараа жил болох юм гэл үү?

-Тийм ээ. Анх Сэлэнгэ аймгийн Булган сум гэж байгаад 1938 онд Булган аймаг байгуулагдахад харьяанд нь шилжиж ирсэн түүх бий. Одоо 12.5 мянган хүн амтай, 350 гаруй өрхтэй, 68.8 мянган малтай, засаг захиргааны нэгжийн хувьд зургаан багтай ийм л сум. Статистик бүртгэлээс харахад 280 гаруй аж ахуйн нэгж байдаг юм.

-Булганд 30 гаруй жилийн өмнө анх хөл тавьснаас хойш олон удаа ирлээ. Гэтэл танай аймгийн төв буюу Булган хот хөгжлийн хувьд тун зогсонги байх шиг санагддаг?

-Энэ үнэний хувьтай юм. Хөгжил яагаад муу, удаан байгааг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж болно. Юуны өмнө хүн ам цөөтэй. Бас Дархан, Эрдэнэт мэт томоохон хот суурин газартай ойр. Тийм болохоор урд талын сумд Улаанбаатар руу, төвийн болон зүүн сумд Эрдэнэт рүү худалдан авалтаа хийдэг. Иймээс аймгийн өөрийн орлого бага. Тэгээд хөгжил тааруугаас хүн амын шилжилт хөдөлгөөн нэг үе их байлаа.

-Шилжилт хөдөлгөөнийг багасгах талаар ямар ажил зохиож ирсэн бэ?

-Аймгийн Засаг даргын захирамжаар шилжин явагсдад хяналт тавья. Гаднаас ирэгсдийг хүлээж авъя. Төрөлтийг нэмэгдүүлэхэд зүйл бүрээр анхааръя гэсэн зорилттой ажилласан. Үүний үрээр сүүлийн таван жилд манай сумын хүн амд өсөлт гарсан.

-Аливаа төв суурины хөгжилд хөрөнгийн хүрэлцээ гол нөлөөтэй байдаг биз?

-Тийм шүү дээ. Харин ирэх онд аймаг, сумын маань 80 жилийн ой болно. Ойгоо угтсан 80 бүтээлч ажил хийх юм. Тэр их ажлын гол ачаалал Булган суманд ногдож байгаа. Тиймээс энэ оны төсөвт 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн. Энэ оны эхнээс булганчууд өөрсдийн хүчээр хотынхоо өнгө төрхийг өөрчилье гэсэн уриатайгаар “Цэмцгэр Булган” гэсэн ажлаас эхлээд хийж буй зүйл их. Аж ахуйн нэгж байгууллагууд орчноо тохижуулж гэрэлтүүлэгтэй болох, хашаа хороо, зам талбайг засах мод, сөөг, зүлэгжүүлэх ажил эхэлсэн. Энэ бүхэнд уралдаант хэлбэр нэвтрүүлж байна.

-Би жаахан шүүмжлэлтэй хандах гээд байна. Тухайлбал төвийн гэх Магсаржавын гудамж огт өөрчлөлт алга гэмээр. Шинэ барилга байшин тэнд бараг нэмэгдээгүй байна даа?

-Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй л асуулт юм даа. Олон жил дамжин баригдаж байгаа дулааны цахилгаан станцыг одоо болтол дуусаагүй нь Булганы төвийн хөгжилд муугаар нөлөөлж байна. Энэ онд ашиглалтад өгнө гэж л байгаа. Хэрэв тэр үнэн бол төв гудамж дагуу зургаагаас илүү давхар барилгууд босгох боломж нээгдэнэ. Гэхдээ газрын асуудал тавигддаг.

-Газрын асуудал гэдгээ жаахан тодруулна уу?

-Магсаржавын гудамжинд байрладаг албан байгууллагууд газраа эзэмших эрх нь байгаа. Харин олонхынх нь эрх 2018 онд дуусах юм билээ. Гэхдээ хуулиар тэр эрхийг сунгаж таарна. Иймээс тэдгээр байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцоод байр байшингаа яаж өөрчлөх боломжийг нь судалж зөвшилцсөн. Ингээд асуудал боловсруулж аймгийн ИТХ-д оруулах гэж байна. Ой ойртлоо. Нэг жил гэдэг бидэнд тун шахуу ажиллахыг шаардаж байна.

-Нийгмийн тал, хүн амын үйлчилгээ бас сайн биш байна даа?

-Бид нэг дүгнэлт хийж байгаа. Ер нь хүнээ бодсон бодлого аймгийн хэмжээнд дутмаг байж гэж. Адаглаад хүн амаа цэвэр тохилог орчинд амьдруулах, өнөөгийн шавар шавхайтай гудамж, замыг өөрчлөх нь чухал байна. 2012 оноос өмнө нийгмийн салбарын барилгууд нэмэгдсэн. Тэгвэл түүнээс хойш орон сууцны барилга, сууц нэлээд баригдлаа.

-Булган сум гэдэг аймгийн төв нь. Гэтэл 68 мянга гаруй малтай гэх юм. Энэ олон мал багтаах газар нутаг, бэлчээр хаана байна вэ?

-Ийм асуулттай олон удаа тулж байна. Бусад сумдынхан ч гайхаж сонирхдог. Сумын газар нутгийн хэмжээ ердөө 9999 ам дөрвөлжин км юм. Гэтэл 300 гаруй малчин өрхтэй, жилийн жилд мал өсөөд байна. Тэгвэл тэр малчин өрхүүд зэргэлдээ Орхон, Бугат, Хутаг-Өндөр сумын нутагт байршилтай байдаг. Олон жил ийм байсан болохоор газар нутгийн маргаан мэр сэр гардаг л юм. Бид малчин айл өрхөөр нэг удаа тойроход 200 гаруй км зам туулдаг. Сумын зургаан багийн дөрөв нь малтай гээд бод доо. Нээрээ ч сонирхолтой л юм шүү.

-Малынхаа тоог цөөлөх бодлого байдаг уу?

-Тийм боломжгүй. Яагаад гэхээр удам дамжсан малчид ховор ч гэлээ урьд нь төр, засагт алба хааж байсан тэтгэврийн голдуу хүмүүс, тэдний гэр бүлийнхэн байдаг юм билээ. Тэдний амь зуулга нь хэдэн мал. Тиймээс малаа цөөл энэ тэр гэх нь хэцүү. Харин сумын хэмжээнд малтай байх бүс нутаг гэж тогтоосон. Аймгийн төвд мал, гахай, тахиа байлгахгүй, захын хороололд тодорхой тооны мал байж болох, цэвэр мал аж ахуй эрхлэх гэсэн гурван бүсчлэл тогтоосон бий. Үүний дүнд малын асуудал үндсэндээ цэгцэрч байгаа гэж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

2 цаг 32 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

2 цаг 32 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

2 цаг 32 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

13 цаг 23 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

20 цаг 8 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

20 цаг 35 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин