“Эрдэнэс-Таван толгой”-гоос Гашуунсухайт хүртэлх автозамын шавыг тавилаа

2017-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн уурхайн амнаас Гашуун сухайт хүртэлх 8.2 км шороон замыг тусгай зориулалтын хүнд даацын автозам болгох нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.  Нээлтэд “ Эрдэнэс-Тавантолгой” ком­панийн тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Дэд бүтэц тээвэр ха­риуц­сан ерөнхий зо­хион байгуулагч Д.Дам­дин­дорж, Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч тээвэрлэлтийн компанийн ажилчин, жолооч нар оролцлоо.

Шороон замаар олон жил нүүрс тээвэрлэснээс болж  байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж  Цогтцэций сумын малчид, иргэдийн эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрх нь зөрчигдөж байжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн компанид хүндрэл учруулж байсан уг замыг ийнхүү олон жил яригдсаны дараа Монгол Улсын Засгийн  газраас үүрэг болгосны дагуу “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниуд хамтран 15 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж энэ оны IV улиралд багтаан ашиглалтад оруулах болж байна. Одоо ашиглагдаж байгаа Гашуунсухайтын автозам нь нэг тэнхлэгт 23 хүртэлх тонн даацтай, уурхайгаас эхэлж трассын зургаа дахь км-т замтай нүхэн гарцаар огтлолцон найм дахь км-т төмөр замтай гүүрэн гарцаар огтлолцсоноор Гашуунсухайт чиглэлийн автозамтай холбогдох юм. Одоогоор хүнд даацын тээвэрлэлтийн машин шороон замаар цагт 15-20 км хурдтайгаар 15 км замыг 1-2 цагт туулдаг бол энэхүү автозам ашиглалтад орсноор цагт 50 км-ын хурдаар 20 минут туулж  цаг хугацаа хэмнэж, машины эвдрэл гэмтэл,  осол аваар буурахаас гадна тоосжилт бүрэн зогсох ач холбогдолтойг компанийн удирдлагууд хэлж байна. Мөн Засгийн газраас “Таван-толгой”- Гашуунсухайт чиглэлийн авто замтай зэрэгцээ 250 км даацын хатуу хучилттай автозам тавихаар шийдвэрлэсэн. Ингэснээр 8.2 км замтай параллель автозамууд баригдана. Өнөөдрийн байдлаар “Таван-толгой- Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин 250 км параллель автозамууд ашиглалтад орсноор тээвэрлэлт 2.5 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэхээс гадна ажлын байр нэмэгдэх боломжтой гэж “ Эрдэнэс-Тавантолгой” компанийн тэргүүн дэд захирал Б.Ганхуяг онцолж байлаа.

Эх сурвалж: “Зуунымэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12