Могойн голын уурхайг дээрэмдсэн түүх

2017-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

...Оршил нь Хөвсгөл

Оргил нь Бүрэнхаан

Урсгал нь Дэлгэр мөрөн

Уянга нь Дэлтэй цэнхэр....

Энэ дөрвөн мөртөд Хөвсгөл нутгийг байгалийн онцлог хийгээд гайхамшгийг тод илэрхийлсэн байдаг. Уул ус, ургамал амьтан тэгширсэн, мал сүрэг налайсан энэ нутаг нь Монгол улсын төдийгүй, олон улс, дэлхий нийтийн экологийн онцгой ач холбогдолтой бүс гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хөвсгөл аймгийн баруун хязгаарт орших Цэцэрлэг сумын Төрийн өмчит “Могойн гол”-ын уурхай Хөвсгөл, Завхан аймгийн ард түмнийг 1970-аад оноос  илч дулаанаар хангасаар ирсэн коксжсон нүүрсний арвин их ордтой газар билээ. Үе үеийн улстөрчид, уул уурхайнхны овоо хараанд байнга л өртөж байдаг тус стратегийн орд газруудад давхардуулан лиценз олгох, жижиглэн хуваах зэрэг луйврын жишгээр  энэхүү  нүүрсний орд газраас хууль бусаар хулгайлан авсан. Энэ нь өдгөөгийн Овоотын ордыг эзэмшиж буй гэж мэдэгдээд байгаа “Аспайр майнинг” компани юм. Хууль бусаар авсан орд газрын нүүрсийг зөөх нэрийдлээр төмөр зам тавихаар санаархаж байгаа бөгөөд  энэ нь хоймор нутагт цөлжих аюул дагуулж мэдэхээр байгааг баримтаар дэлгэж байна.

Тэртээ 1967-1970 онд тус бүсэд Хөвсгөл аймгийн Геологи хайгуулын анги, 1976-1978 онд Улаанбаатарын геологийн экспедицийн IX анги нарийвчилсан хайгуулаар 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй гэж тооцож гаргажээ. Хөвсгөл, Завхан аймгийн нутгийн дамжин байрлах Могойн голын уурхайн эргэн тойрон дахь орд нь бүхэлдээ Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт багтдаг. Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт Монгол Улсын хэмжээнд судлагдсан нүүрсний бүх нөөцийн 30-40 хувь бий гэсэн тооцоо байдаг.

Могойн голын уурхайн 51 хувь  нь орон нутгийн өмч, 49 хувь нь бусад жижиг хувьцаа эзэмшигчид иргэдэд байдаг. 1992 онд Могойн голд дахин хийсэн хайгуул судалгааны ажлаар нэмэлт нөөц байгааг тогтоожээ. Энэ нөөц нь нэмэгдэх магадлалтайг мэдсэн хэсэг бүлэг хүмүүс хувьчлагдсан 49 хувийг  авах гэж оролдох, талбайг хувааж авах зэрэг арга сүвэгчилж эхэлсэн байна.

1997 оны долдугаар сарын 1-нээс  Ашигт малтмалын тухай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн.  Энэ хуулиар Тогтвортой байдлын гэрээ байгуулах мөн стратегийн ордод агентлагийн даргын тушаалаар лиценз олгодог болгосны уршгаар газар нутгийн ихэнх нь лиценз нэрээр ухагдаж эхэлжээ.

2007 оны хоёрдугаар сарын 7-нд УИХ-аар Стратегийн ордын жагсаалт батлагдаж, Бүрэнхааны фосфоритын орд стратегийн ордод багтсан. Харин Могойн голын нүүрсний ордыг УИХ-ын тогтоолын хоёрдугаар хавсралтад багтсан 39 ордын нэг, стратегийн ач холбогдол бүхий гэдэг тодотголтой болгожээ. УИХ-ын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын хоёрдугаар хавсралтад Могойн голын нүүрсний ордын талаар “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа” хэмээн тодруулсан байдаг.

2007 оны арваннэгдүгээр сарын 1-нд АМГТХЭГ-аас  Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүүд хаягласан албан тоот очжээ. Уг бичигт Австралийн  хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компанийн охин компани болох  “Хургатай хайрхан”  компанид Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоот нэртэй газарт 9436 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гээд үүнтэй холбогдуулан орон нутгийн удирдах байгууллагын саналыг  ирүүлэхийг хүсчээ. Хуулийн дагуу 30 хоногийн дотор багтаж тухайн сарынхаа 14-нд аймгийн Засаг дарга хариугаа явуулжээ. Хариу албан бичигт Б.Батхүү “Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол” хувьцаат компанийн  нүүрсний уурхай болон Могойн голын эзэмшлийн талбайтай давхцаж буй тул олгох боломжгүй” гэсэн байна.  Орон нутгаас ингэж хариу өгсөн ч үүнийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын лиценз олгодог албан тушаалтнууд тоогоогүй байна. 2007-2008 онд ашигт малтмалын лиценз олголт нь авлигын хамгийн том сүлжээний нэг хэсэг болсон, лицензийн наймааны ид оргил үе байсан гэдгийг ч хэлэх хэрэгтэй буй за.

2008 оны арваннэгдүгээр сарын 21-нд тухайн үеийн АМГТХЭГ-ын ГУУКГ-ын даргын шийдвэрээр  улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод, давхардуулан, хууль зөрчин   хайгуулын  тусгай зөвшөөрлийг  “Хургатай хайрхан” компанид олгосон байна. Ингэж Могойн голын орд газарт “Хургатай хайрхан” компани Овоотын ордын лицензийг эзэмшдэг болсон түүхтэй. Ийм арга замаар  ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лиценз  авчихсан компани энэ чиглэлд төмөр зам барих Засгийн газрын шийдвэр, тусгай зөвшөөрөл авах ажилдаа шуударчээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

5 цаг 38 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

18 цаг 1 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

18 цаг 21 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

18 цаг 30 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин