Энэ оны эхний долоон сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

2017-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилтыг тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2017 оны төсөвт 660,0 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор 161,5 тэрбум төгрөгийг тусгаад байгаа юм. Эхний ээлжинд хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660.0 мянган хүүхдэд сар бүр 2017 оны зургадугаар сарыг дуустал олгоод байна.

Харин эдийн засгийн өсөлтийн үр дүнд 2017 оны төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт мөнгийг нь олгохоор шийдвэрлэлээ.

үний дагуу өнөөдрөөс /2017.07.05/ эхлэн хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 мянга орчим хүүхдийн 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгож эхэллээ. Өөрөөр хэлбэл мөнгөн тэтгэмжээ аваагүй байсан хүүхэд бүрийн 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар нь дамжуулан шилжүүллээ. Ингэснээр бүх хүүхэд мөнгөө авах боломж бүрдлээ.

Өнгөрсөн хугацаанд шинээр төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эцэг, эх нь өөрт ойрхон арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлж хүүхдийн мөнгөө авах боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12