Усны ослоор 53 хүн нас баржээ

2017-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ҮЕНЧ

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд хоолны хордлого, архины хордлого, усанд живэх, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэлтийн тохиолдлууд нэмэгддэг тухай өнөөдөр ЭМЯ,Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд хандан хэвлэлийн бага хурал хийв.

Монгол  Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 107559 хүн гэмтжээ. Үүнээс зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж 484 хүн нас барсан байна. Мөн зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа боловч нас баралтын түвшин орон нутагт өндөр байгаа тухай 2016 оны статистик мэдээг холбогдох мэргэжилтнүүд  онцолж байв. 

Түүнчлэн гэдэсний халдварт өвчний хувьд 2016 оны байдлаар улсын хэмжээнд бактерийн гаралтай хоолны хордлогот халдвар 430, сальмонеллёзын 181, цусан суулгын  2848 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Түүнчлэн усанд живэх тохиолдол энэ жил олноор бүртгэгдэж байгаа нь эрүүл мэндийн болон хуулийн байгууллагынхны анхаарлыг татаж байна. Энэ сарын байдлаар гэхэд 12 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт 42 удаагийн усны осол гарч  53 хүн амь насаа алджээ. Тэдний 10 нь хүүхэд байсаг гэнэ.

Тиймээс иргэд та бүхнийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч, зугаалж, наймаас дээш сартай жирэмсэн эхчүүдийг хол замд зорчихгүй байхыг анхааруулж байв. ЗЦА-ны УСХ-ийн  дарга хурандаа Э.Бөхбат голын ойр орчинд бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, хоол хүнсээ зөв хадгалж, ил задгай газраас хоол хүнс авахгүй  байхыг анхаарууллаа. Мөн автомашиныхаа бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж, орон нутгын замд хурд хэтрүүлэхгүй байхыг сануулав.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12