Фото: 587 албан хаагч цол нэмлээ

2017-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Мөрдэс зүүж, Монголын төлөө... тангарагласан залуус цол нэмсэн баярт өдөр өчигдөр тохиов. Улсын их баяр наадмыг тохиолдуулан үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргасан цагдаагийн байгууллагын 800 орчим албан хаагчид цол олгож шагнал гардууллаа. Энэ удаа Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 203 албан хаагч шагнуулсан юм. Мөн 587 албан хаагчийг хугацааны цолоор шагнасны дотор хурандаа, дэд хурандаа цолтнууд шинээр төрлөө. Хэсгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж цагдаагийн байгууллагад 20 жил ажиллан хурандаа цолоор шагнуулсан Б.Гантулга сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр эдүгээ ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалтай. “Цагдаагийн хурандаа хэмээх эрхэм цолыг авч байгаадаа баяртай байна. Хэсгийн төлөөлөгчөөс эхлээд бүх албан тушаалыг хашиж өдий зэрэгт хүрсэн өчүүхэн амжилтыг минь үнэлж эрхэм цол хүртээсэн цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье” хэмээн шинэхэн хурандаа Б.Гантулга ярьсан юм.

Хугацааны өмнө цол нэмнэ гэдэг мөрдэстөнгүүдийн хувьд хамгийн бахархалт явдал. Тэд эх орныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнчээр зүтгэж хосгүй гавьяа байгуулсан, эрхэлсэн ажлаа нэр төртэй гүйцэтгэсний хариуд хугацаанаасаа өмнө цолоо нэмүүлэх эрхтэй. Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Хишигбаатартай хурандаа болсон баярт мэдээг хуваалцсан юм. Тэрээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ажлын гараагаа эхэлсэн гэнэ. Эдүгээ 23 дахь жилдээ хууль сахиулж яваа. Хугацааны өмнө хурандаа цол хүртсэндээ хамт олон, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ талархаж буйгаа тэрээр илэрхийлсэн.

Цагдаагийн албаны офицерийн бүрэлдэхүүнд багтана гэдэг “Одоо л цагдаа болж байна” гэснээс өөрцгүй. Цол нэмсэн албан хаагчдын дунд 63 хүн цагдаагийн дэслэгч цолоор шагнуулж офицерийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэдний нэг Н.Наранбаатар. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн офицер. Хан-Уулчуудын аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд 10 жил зүтгэсний хүчинд тэрээр цагдаагийн дэслэгч цолоор шагнуулан баярлаж зогсоо харагдана. Тэр тусмаа офицерийн бүрэлдэхүүнд багтаж байгаадаа бүр ч их баяртай байгаагаа уламжилсан юм.

Гэрэл зургийг Д.БАТБААТАР

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12