Б.Сарантуяа: Бүх хүмүүжигчид ялын хөнгөлөлт үзүүлнэ

2017-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. Хуулийн тэгшитгэлээр 4000 гаруй хүмүүжигч ялгүй болох, ялын хугацааг хасуулах боломжтой болоод буй. Мөн шүүх хурлыг хялбаршуулсан журам гэж шинэ зохицуулалт орсон юм. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяатай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүгчид хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлгийн зорилго нь юу байв?

-Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх хамтарсан хэлэлцүүлгийг шүүгчдийн дунд зохион байгууллаа. Эрүүгийн хэргийг шийдвэрлэж байгаа хөдөө орон нутгийнх болон нийслэлийн бүх шүүгч энэ хэлэлцүүлэгт хамрагдаж хуулийг яаж хэрэглэх талаар санал солилцсон. Шүүгч хүн батлагдсан хуулийг шууд хэрэглэх үүрэгтэй. Үүнийхээ дагуу бүх шүүгч хуультайгаа танилцаж, бэлтгэл ажилд хамрагдсан, хуулиа судалсан байх ёстой. 2002 оны Эрүүгийн хуулийн ял шийтгэл хүнд байна гэж олон жил яригдсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар ял шийтгэлийн хувьд нэлээд хөнгөрч байгаа.

-Хуулийн тэгшитгэлийг хэрэглэнэ гэсэн. Өмнөх тэгшитгэлүүдээс ямар ялгаатай байх вэ?

-Өмнө нь хуулийн тэгшитгэлийг ялын дээд, доод хэмжээнд дүйцүүлээд автоматаар хасч шийдчихдэг байсан. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй, хүний эрх талаас дээд, доод хэмжээний ял шийтгэл авсан хүмүүс хохироод үлддэг байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгыг шүүгч хэрэглэж гэж байгаа. Урд нь комисс шийддэг байсан. Одоо анхан шатны шүүх харъяа, харъяаны хорих ангиудын 4000 гаруй хүний материалтай танилцаж байна. Тэд энэ хуулийг шударга ёсоор тэгшитгэлийг хүн бүхэнд хүртээх зорилгоор хэрэглэнэ.

Тодруулбал, энэ хуулийг хэрэглэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь гарчихсан, ял эдэлж байгаа хүмүүсийн хувьд үйл баримтад шинэ хуулийн хүрээнд дүгнэлт хийхгүй. Ийм гэмт хэрэг үйлдсэн юм байна, ингэж нотлогдсон юм байна гэсэн асуудал руу орохгүй. Зөвхөн шинэ хуулийнхаа хүрээнд эрх зүйн дүгнэлт хийгээд ялтны эрх зүйн байдал нь дээрдэж байгаа тохиолдолд бүгдэд нь хөнгөлөлт үзүүлнэ. Энэ ажиллагаа улсын баярын өмнө хийгдэхээр бэлтгэл ажил хангагдсан.

-4000 гаруй хүмүүжигчийн материалтай танилцаж байна гэлээ. Яг хэчнээн хүн суллагдах вэ?

-Зүйл анги, ял шийтгэл нь хувь хүний асуудалтай холбоотой учраас шинэ хуульд орсон ялын дээд, доод хэмжээ харилцан адилгүй. Тиймээс хэчнээн хүн яаж хамрагдах нь одоогоор тодорхойгүй.

-Ямар, ямар зүйл ангитай хүмүүс хамрагдах вэ?

-2002 оны Эрүүгийн хууль одоогийн хууль хоёрыг дүйцүүлж үзэхэд хэнд ойлгомжтой байгаа. Тэгшитгэлээр эрх зүйн байдал нь дээрдсэн тохиолдолд бүх хүн тэгш хуулийн хөнгөлөлт эдэлнэ.

-Тэнсэн харгалзах тухайд?

-Хууль хэрэглээний явцад тэнсэх тухайд шинээр ял оногдуулах гэж байгаа хүмүүст хэрэглэнэ. Шинэ хууль хэрэгжихээр шүүгч нар боломжтой хүнд ямар ял шийтгэл оногдуулах боломжтой байгаа юм тэр хүрээндээ шийднэ.

-Хорихоос өөр төрлийн ял эдлүүлнэ гэж байгаа. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Тухайн ял шийтгүүлэх гэж байгаа шүүгдэгчийн хувьд үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн зүйл ангид нь хорихоос өөр төрлийн ялтай, хорих ялтай ч байгаа. Тэгэхээр шүүх аль ялыг тэгш оногдуулах вэ гэдгээ хараат бусаар шийднэ.

-Суллагдсан хүмүүс эргээд гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг. Ялангуяа олноор суллагдаж байгаа хүмүүсийн хувьд эргээд гэмт үйлдэл хийх вий гэсэн айдас нийгэмд байна?

-Ер нь бага байдаг. Өмнө нь Өршөөлийн хууль, 2002 оны Эрүүгийн хуулиар ч өргөн хэмжээний тэгшитгэл болж байсан. 2002 оны хууль 2008 онд өөрчлөгдөхдөө тэгшитгэл болж байсан. Олон тоогоор хоригдлууд суллагдлаа ч гэсэн дахин гэмт хэрэг үйлдэх хувь нь хамаагүй бага байдаг.

-Хуулийн шинэчилсэн найруулгад хялбаршуулах журмыг шинээр оруулж ирсэн. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Эрүүгийн хуульд цоо шинээр урьдчилсан хэлэлцүүлэг гэсэн зүйл анги орж ирсэн. Энэ нь шүүгч шүүх хуралдааныг хийхийн тулд урьдчилж бэлтгэнэ гэсэн үг. Дараагийн шүүх хурлыг хойшлуулахгүйгээр цаг хугацаа хожиж хийхийн тулд талуудын хүсэлтээр болон шүүгчийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ. Энэ үеэр гэм буруутай асуудлыг ерөөсөө хэлэлцэхгүй. Харин хэргийг шүүх хэлэлцэхэд шүүх хурал хийх бэлтгэл ажиллагаа болгож урьдчилсан хэлэлцүүлгээр бүх асуудлаа шийдэх боломжтой байгаа.

Урьдчилсан хэлэлцүүлгээс хялбаршуулсан журмаар хэргээ шийдэж болно гэсэн шинэ хуулийн заалт байгаа. Энэ нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг урьдчилсан хэлэлцүүлгээс шууд хялбаршуулсан журмаар шийдэх юм бол шүүх удаан хугацаагаар хойшлохгүй, цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай үйлдэл болно. Ингэхдээ гэм буруугаа хүлээсэн, хөнгөн хэрэг үйлдсэн хүнийг хялбаршуулсан журмаар шийдэх цоо шинэ тогтолцоо орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, бас л шүүгчдэгчийн хувьд эрх зүйн байдал нь дээрдсэн заалт юм.   

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12