Роберт Моор: Цахилгаан дугуйгаар дэлхийг тойрч дээд амжилт тогтооно

2017-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Германы аялагч Роберт Моор Монголд ирлээ. Тэрээр цахилгаан дугуйгаар дэлхийг тойрох аяллаа өнгөрсөн тавдугаар сарын 16-нд Норвегийн Осло хотоос эхлүүлжээ. Норвеги, Швед, Латви, ОХУ-аар дамжин ийнхүү манай улсад аяллаа үргэлжлүүлж байгаа юм байна. Тэрээр дугуйныхаа өмнө “2017 оны Гиннесийн амжилтхэмээн бичжээ. Түүний аяллын зорилго нь Гиннесийн амжилтыг эвдэх гэнэЦахилгаан дугуйгаар дөрвөн сарын хугацаанд 12400 км замыг туулсан нь дэлхийн дээд амжилтад бүртгэгдсэн байдаг ажээ. Харин Роберт Моор энэ хугацаанд 24 мянган км замыг туулах зорилготойгоор  аяллаа эхлүүлсэн байнаАяллын хугацаанд 10 гаруй орноор дамжин өнгөрөх бөгөөд Монголд ирснээр замынхаа яг дунд ирлээ гэж байв. Одоо ХятадАНУ, Португаль, Испани, Франц, Герман улсаар орох юм байна. ТэрээрМонголчууд маш эелдэг ард түмэн юмБи ОХУ-аас Баян-Өлгий аймгаар дамжин орж ирсэн. Замдаа таарсан айлуудад хонож байлаа. Монголын зам хад чулуу ихтэй жаахан хүндрэлтэй байсан. Тэр үед дугуйгаа автобусаар тээвэрлэсэн. Ямартай ч аялал маань амжилттай үргэлжилж байгаад баяртай байнагэлээТэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 1992 онд цахилгаан машинаар мөн ийм аялал хийж байжээ. Ингэхдээ найман сарын турш аялж 32 мянган км замыг туулсан байнаХарин энэ удаа хүн төрөлхтөнд дугуйн ач холбогдлыг сурталчлах мөн Гиннесийн амжилтыг эвдэх зорилгоор эктсрем аяллаа үргэлжлүүлж байна. Түүний унадаг дугуй долоон цаг орчим цэнэглэхэд 700 орчим км замыг туулдаг юм байна. Роберт Моор маргааш Бээжин хот руу хөдлөх бөгөөд ирэх есдүгээр сард Германы Мьюнхэн хотноо аяллаа өндөрлүүлнэ гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

2 цаг 33 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

2 цаг 33 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

2 цаг 33 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

13 цаг 24 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

20 цаг 9 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

20 цаг 36 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин