Онцлох бичлэг: Зам дээр гарсан захыг яах вэ?

2017-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ОЮУНГЭРЭЛ

Автомашины хүнгэнэх чимээ, микро автобусны кондукторын орилох дуу, хоорондоо чанга ярилцах хүн хонь, хурга нийлсэн мэт шаагилдана. Энэ бол Хархорин захын ойролцоох явган хүний зам. Худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй иргэд энэхүү газрыг эзлэн суужээ. Тэд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь гэдэг шиг алт, мөнгөн эдлэлээс эхлээд одон медаль, тогооны таг, сэтэрхий шаазан аяга, хүүхдийн уранхай гутал зэргийг өмнөө даавуу дэлгэж өрөөд суучихна.  Ил задгай худалдаа эрхэлдэгчдийн цар хүрээ БГД-ийн 20 дугаар хороо, “Барс 2” худалдааны төвөөс зүүн тийш Хархорин хороолол хүртэл, төв замын хойд хэсэг буюу СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны урд талын автобусны буудлын ойр орчмыг хамардаг. БГД-ийн 20 дугаар хорооны олон нийтийн цагдаа С.Чулуунбаатар “Эдгээр худалдаа эрхлэгчид хууль зөрчиж байна.  Ил задгай худалдааг дагалдан бусад хууль, дүрэм давхар зөрчих асуудал гардаг. Яг энэ хавьд камерын хяналт байхгүйг далимдуулан халаасны хулгай, дээрэм гардаг. Мөн гудамжинд хэрүүл маргаан, зодоон үүсгэнэ. Давхар тамхины хяналтын тухайхууль гээд араасаа олон асуудал дагуулж байна даа” гэлээ.  Худалдаа эрхлэгчдийн зүүн захад, гар утасны хуучин гэр, цэнэглэгч, холбогч, гэх сэлбэг, хэрэгслээр дагнасан эмэгтэй сууна. Түүнийг Сарангэрэл гэдэг. Тэрээр“Би хууль зөрчиж, зөвшөөрөлгүй газар худалдаа эрхэлж байгаагаа сайн мэдэж байна. Бидний ойр орчимд бас хэцүү хүмүүс байгаа л даа. Архи уудаг хүмүүс байна, хулгайч гээд л. Гэхдээ надад энд ингэж наймаа хийхээс өөр ямар ч арга алга даа” хэмээн тайлбарлав. Захын зүүн хэсэг орчим цас хаялсан мэт барилгын хөөсөнцөрийн үйрмэг бужигнана. Баригдаж буй барилгаас тусгаарлах төмөр хашааны ёроол нус, цэр, бөөлжис, тамхины иш, хогоор дүүрчээ. Хаа нэг салхи сэвэлзэхэд шээс, шивтэрийн үнэр сэн хийж, хамар цоргино. Эрүүл ахуйн тухай хуульд нийтийн эзэмшлийн газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаяхыг хориглосон заалт байдаг.  Мөн гудамжинд ил задгай бие засна гэдэг бусдыг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр зөрчлийн тухай хууль хэрэгжээд эхэллээ.  Мөн тус захын ойролцоо байдаг “Эрин” хороололд амьдардаг оршин суугчдаас зарим зүйлийг тодрууллаа.  Оршин суугчид “Энэ хавиар явахад хэцүү байдаг. Согтуу, хөлчүү хүмүүс ихтэй. Би явган хүний замаар явж чаддаггүй , шороон замаар явбал амар байдаг. Манай хорооллын булан тохой, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт ойр орчимд архи ууж, ил задгай бие засаад сууж байгаа хүмүүс мэр, сэр харагддаг.” гэлээ.2015 оны тавдугаар сард Хархорин захын ойролцоох явган зорчигч, нийтийн эзэмшлийн зам, талбайд стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалах үйлчилгээ эрхлэгчдийг таслан зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/320 захирамж гарч байжээ. Тухайн үед энэ асуудлыг зогсоосон ч өнөөдөр энэ байдал үргэлжилсээр байна.

 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12