Д.Мөнх-Эрдэнэ: Гэр хорооллын дэд бүтцийн газарт байртай болох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

2017-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бүрдсэн тухай Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн долоо хоногт зарласан. Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Урьдчилгаа төлбөргүйгээр байртай болох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зургадугаар сарын 30-ны өдрөөс иргэдийн өргөдлийг авч эхэллээ. Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт очиж өргөдлөө өгөх боломжтой.  Бид энэ талаар журмаа боловсруулан ажлаа эхлээд байна.

-Иргэдээс авсан газрыг хэрхэн ашиглах вэ?

-Чөлөөлөгдөж байгаа газар дээр цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөж байгаа.  Төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барина. Хотын төвөөсөө буюу төв зам, автобусны буудлаас хол зайтай амьдардаг айл өрхүүдийн газрын зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байдаг. Тэгэхээр энэ өрхүүд хэзээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдана гээд хүлээж байх вэ. Гэр хороололд өвөл нь агаарын бохирдол, зун нь хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч тав тухтай амьдрах нөхцөл бололцоо жилийн дөрвөн улиралд байхгүй байна. Тиймээс хүсэлт гаргасан иргэдийг нэг ч гэсэн өдрийн өмнө тохилог орон сууцанд амьдрахад дэмжлэг үзүүлэх нь хотын удирдлагын зүгээс баримталж байгаа бодлого юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12