Амарбаясгалант хийд рүү аялсан тэмдэглэл

2017-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Аялал жуулчлалын оргил үе үргэлжилж байна. Тиймээс Монголын гурван том хийдийн нэг болох, нийслэлээс 350 км зайд байрлах Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Амарбаясгалант хийдийг зорилоо. Манж Чин улсын Энх-Амгалан хаан 1722 онд өөрийн номын багш, Халхын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарыг урьж уулзахдаа Ар Монголд нэгэн сайхан хийд байгуулж өгөхөөр болсноо дуулгажээ. Гэвч Энх-Амгалан хаан тэр жилдээ, харин өндөр гэгээн Занабазар 1723 онд тэнгэрт хальсан тул анхдугаар богдын дурсгалд зориулж 1736 он буюу тэнгэр тэтгэсэн хааны зарлигаар эхний үе шат нь дуусч хурал номыг эхлүүлсэн байна. Түүнээс хойш 1880 он хүртэл ерөнхий барилгын ажил үргэлжлэх хооронд хурал ном хэвийн явагдаж байсан талаар Амарбаясгалант хийдийн тайлбарлагч лам хурсан олон танилцуулж байв.  

Хийдийг барьж байгуулах ажлыг хариуцах төлөөлөгчийг Манж Засгийн газраас томилж, зураг төслийг нь гаргуулж, хятад барилгачдыг ирүүлэн Монголын их хүрээний лам нар болон урчуудтай хамтарсан байна. Амарбаясгалант хийдэд 28 сүм байдаг бөгөөд Цогчин дуган нь оройгүй ажээ. Учир нь хийдийн оройг хийж амжаагүй байхад инженерийг нь шалтгааны улмаас хөөж явуулсан ч уг барилгыг гүйцээж барих хүн олдоогүй учир онгорхой чигээр нь барьж дуусгажээ. Тус дуган нь Дорно дахины сүм хийдийн ур хийцтэй, чулуун суурь довжоотой, өнгө солонгоруулан пааландсан дээвэртэй, 108 баганатай. Тамгын сүм, Маналын сүм, Аюушийн сүм, Цогчин дуган, Зуугийн сүмийг байгуулж гадуур нь хэрэм барьж Амарбаясгалант хэмээн нэрлэжээ. 1738-1760 онд Лавран, Ядамын сүм, Лхүнлхагийн сүм, Нархажидын сүм, Майдарын сүмийг, 1763-1780 онд баруун, зүүн Цанидын дуган, өндөр гэгээн Занабазарын шарилын сүмийг барьж анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын шарилыг Амарбаясгалант хийдэд залж авчирсан байна.    

1937-1938 оны их хэлмэгдүүлэлтэд Амарбаясгалант хийд өртөж, лам нар нь үгүй болж хийд нь эзэнгүй хоосон сав болон үлдсэн аж. 1990 онд Т.Жамъяндагва ламтан тэргүүлж, хурал номын ажиллагааг эхлүүлснээр хийдийн үйл ажиллагаа эргэж сэргэсэн байна. Гүрү Дива Ринбүчи Амарбаясгалант хийдэд 1991 оны долдугаар сард заларч хийдийг сайн үзээд хөрөнгө оруулж сэргээхээр шийдэж Балбаас мэргэжлийн шилдэг урчуудыг авчирч Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас ажилчид авч шуурхай ажилласнаар сэргээн засварлажээ.    

Хийдийн үүдэнд эхийн умай байх бөгөөд үүгээр орж дахин төрнө. Эхийн умайн хойноос нь орж дотор нь нар зөв 1-3 эргээд урагшаа гарснаар нүгэл арилдаг гэж үздэг байна. Одоо 30 гаруй ламтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цогчин буюу өдөр тутмын хурлыг 10:00-12:00 цагийн хооронд хурдаг. Дүйчин өдрүүдийн хурал буюу шинийн 3, 8, 15, 25, 29, 30-нд онцгой номнуудаа хурдаг юм байна. Мөн шинийн нэгнээс 15-ны хооронд ерөөл, зургаа болон наймдугаар сард Бумбарын бумбаны тахилга, долдугаар сард Майдар эргэх болон тав хоногийн ганжуур, есдүгээр сард цам харайх гэсэн олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг гэж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12