Усыг амталж уух нь эрүүл мэндэд тустай

2017-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.МАНД

Усыг уухад тухайн хүний биеийн онцлог, нас,  өвчний шинж байдал, дархлаа, сэтгэл санааны байдал, хооллолт, амьдралын өдөр тутмын хэвшил, ажлын нөхцөл байдал, цаг агаар ямар байгаа нь хамааралтай байдаг. Ус бол сэрүүн хүнд чанартай. Хий, бадганыг аривдуулж, шарыг анагаах үйлдэлтэй. Буцлаагүй ус хүний биед зургаан цаг болж байж шингэдэг бол буцалсан ус гурван цаг болж шингэдэг. Харин буцалсан усыг бүлээн чадалтай ургамал, хужир, давсаар амталж уухад 30 минутын дараа бүрэн шингэдэг. Тиймээс усыг дангаар нь бус амталж уух нь эрүүл мэндэд сайн талтай. Усыг нэг удаа буцалгаад уух бус аль болох удаан буцалгаж ширгээх нь сайн. Энэ нь усны хүнд сэрүүн чанарыг багасгадаг. Хэдийгээр буцалсан ус сайн ч 24 цагаас удаан хадгалж хонуулж хэрэглэвэл биед хор болдог.

 

УСЫГ ХҮЙТНЭЭР НЬ БОЛОН ТҮҮХИЙГЭЭР НЬ УУЖ БОЛОХГҮЙ

Уламжлалт анагаах ухаанд хүний биеийг хий, шар, бадганы өвөрмөц шинж чанартай гэж үздэг. Энэ онцлог шинж нь ус уух, хоол идэх, эм тан уух, эмчилгээ хийхэд онцгой үүрэгтэй. Тухайлбал, туранхай, цус багадалттай, хоолны шингээлтийн хүч багатай, амархан даарч хөрдөг, нойронд муу, арьс хуурайших, харлаж хөхрөх, хурдан хөдөлгөөнтэй, их ярьдаг, дуулдаг болон настай хүмүүс усыг хүйтнээр болон түүхийгээр нь ууж болохгүй. Аль болох бүлээн юм уу халуун ус уух хэрэгтэй. Хийн хүмүүс шингэний дутагдалд орохдоо амархан байдаг тул өдөрт 8-10 аяга ус уухад хангалттай.

Харин шарын хүмүүс их хөлөрдөг, амархан гүйлгэдэг, хоол шингэх үйл явц сайн, биеийн дулаан илч сайтай байдаг бөгөөд шар давамгай идэр залуу насны хүмүүс 6-8 аяга бүлээн, тасалгааны болон биеийн температуртай ижил хэмийн ус уух нь зохимжтой байдаг.

Бадганы хүмүүсийн хөдөлгөөн удаан, тайван дөлгөөн, жин ихтэй тарган, хоолны шингэц удаан болон бадган давамгай үүсдэг нас болох хүүхэд, нялхаст мөн усыг хүйтнээр болон буцалгалгүй уулгахыг хориглох хэрэгтэй.Аль болох бүлээн, халуун ус уух хэрэгтэй.Бадганы онцлог шинжтэй хүмүүс бол өдөртөө 5-6 аяга уухад хангалттай.

 

ХООЛ ИДЭХЭЭСЭЭ ӨМНӨ НЭГ АЯГА УС УУГААРАЙ

Эрүүл зөв хооллолт бол хүний хоол боловсруулах чадвар хэр сайн байгаагаас хамаардаг. Хэрэв таны ходоодны шингэц удаан бол усыг бага, сайн бол тохируулж уух хэрэгтэй. Хоол идэхээс 30 минутын өмнө нэг аяга буцалсан бүлээн ус уух нь эрүүл мэндэд ач холбогдолтой.  Хоолны дараа ус уух нь хоол шингэх явцыг удаашруулдаг. Шөлтэй хоол идэж байгаа нөхцөлд хоолтой хамт ус уух шаардлагагүй. Харин хуурай хоол, уургийн агууламжтай болон гурилан бүтээгдэхүүн их идсэн тохиолдолд та шингэн зүйлийг түлхүү ууна. Гэхдээ нэг дор нэг аягаас илүү шингэн уухгүй байхыг зөвлөе. Усыг бага багаар, балга балгаар хоолны завсар уух нь хамгийн тохиромжтой.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12