Б.Оргил: Шүд авахуулах бүрт мэдрэлийн эс үхдэг

2017-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Мираклдент” шүдний эмнэлгийн эмч Б.Оргилтой ярилцлаа.

-Манайхан шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

-Хүний биед 250 гаруй өвчин шүдний өвчлөлөөс болж үүсдэг гэсэн судалгаа гарсан. Энэ их тоо. 250 өвчин дотроос элэг, бөөр, зүрх болон бусад дотор эрхтэний өвчин шүдний өвчнөөс болж үүсч байна. Үүнийг монголчууд эртнээс мэддэг байжээ. Одоо үед энэ орхигдоод байна. Манайхан эд эрхтэнээ нэг бүрчлэн эмчлүүлэхээс цогцоор нь эмчлүүлдэггүй. Хамгийн гол нь шүднээсээ эхэлж эмчлүүлэх ёстой. Ялангуяа, хүүхдүүд багаасаа шүдний өвчлөлд их өртөж байна. Энэ нь яваандаа хоол тэжээлээ боловсруулах, сульдаатай болох, хичээл сурлагад нь хүртэл нөлөөлдөг болсныг судлаачид баталсан. Иймд шүдээ эмчлүүлэх шаардлагатай.

-Тэгвэл өвдөхөөс нь өмнө үзүүлж байх ёстой гэсэн үг үү?

-Манайхан өвдөхөөрөө эмнэлэгт очдог буруу ойлголттой. Өвдөхгүй бол тоодоггүй. Бусад эд эрхтэнийг ч гэсэн тэгдэг шүү дээ. Шүд бол тийм биш. Өвдөхгүй байсан ч гэсэн аль хэдийнэ үрэвслийн үйл явц явагдсан байдаг онцлогтой. Цоорол гэдэг нь төдийлөн зовиур өгдөггүй. Гаднаас нь харахад бүтэн юм шиг харагддаг. Яагаад гэвэл шүдний паалан бат бөх бүтэцтэй учраас нянгууд иддэггүй. Паалан дээр бага хэмжээний завсар зайгаар нянгууд орж паалангийн дотор байдаг органик бүтэц бүхий тугалмай эдийг идснээр шүд цоорсныг мэддэг. Тиймээс үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол гэр бүлээрээ аль болох тогтмол нэг шүдний эмнэлэгт үзүүлж, хяналтад орж зургаан сар тутам үзүүлж байх хэрэгтэй. Тухайлбал, манай эмнэлэгт үзлэг, зөвлөгөөг үнэгүй хийж байгаа. Та ирээд юу хийлгэх ёстойгоо шалгуулаад явах боломжтой. Ингэснээр та ирээдүйд гарах хүндрэлээс сэргийлж, цаг хугацаа, мөнгөө хэд дахин хэмнэнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн үзүүлж байгаа хэрнээ өөрсдийгөө хаячихдаг. Манайх гэр бүлээрээ үзүүлэхэд 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. 

-Манайхан шүдээ үзүүлэхээс их айдаг. Тэгэхээр яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Одоо энэ айдсаасаа салах хэрэгтэй. Шүдний өвдөлтийг бид сайн мэдэрдэг. Тиймээс битгий ай, Япон, Герман, Солонгосын өндөр технологиор цооролтыг гэрэл тусгаад шалгадаг болсон. Эмчилгээ хийлгэсний дараа өвдөхгүй байх боломжтой. Яагаад гэвэл хэрэглэж байгаа эм, тариа нь сайжирсан. Манайх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Герман, АНУ-ын брэнд материал хэрэглэдэг. Эрүүл мэндийн даатгалаар хиймэл шүд хийнэ.

-Сүүлийн үед имплант шүд гэж их ярих болж. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Орчин үеийн технологиор хийж байгаа хиймэл шүд гэж хэлж болно. Имплантыг ихэвчлэн нэгээр нь суулгадаг бөгөөд шаардлагатай бол зэрэгцүүлэн нийлүүлдэг. Өвчтөн хиймэл ёзоорыг суулгасны дараа эдгэрэх хүртэл 3-6 сарын хугацаанд хаашаа ч явж болно. Имплантыг өсвөр нас өнгөрсний дараа буюу ясны ургалт бүрэн гүйцсэний дараа суулгадаг. Мөн гоо сайхны зориулалтаар хийлгэдэг. Имплант шүдийг тэр дор нь суулгаж болно. Эмчилгээний дараах хүндрэл багатай, өөрийн шүд шиг эдэлгээ сайн даадаг онцлогтой.

-Танай эмнэлэг япон технологийг Монголд нэвтрүүлсэн гэсэн?

-Япон технологи бол хамгийн чанартай, өндөр технологи юм. Ийм технологиор шүдэнд ломбо тавиулахад 10 жил цаашлаад насан туршийн баталгаа болдог. Ломбо тогтохгүй шүдтэй хүн гэж байдаг. Ийм хүмүүс япон технологиор эмчилгээ хийлгээд үзэхэд алдах зүйл байхгүй. Манай эмнэлэг шүдний төрөл бүрийн эмчилгээ, оношилгоо, хүүхдийн шүдний эмчилгээ, хиймэл шүд, гоо сайхны согог засал, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Япон, Америк, Солонгост мэргэжил дээшлүүлсэн эмч нар ажиллаж байна.

-Хүмүүс өвдсөн шүдийг авахуулах сонирхолтой байдаг. Ингэж авахуулснаар нүүрний хэлбэр алдагддаг гэдэг?

-Манайхан өвдсөн шүдээ тариа хийлгэж авахуулаад хиймэл шүд хийлгэнэ гэдэг. Хүмүүст зөвлөхөд өөрийн шүднээс илүү хиймэл шүд гэж байхгүй. Имплантыг гурав дахь шүдлэлт гэж ярьдаг ч гэсэн өөрийн мах, цуснаас бүтсэн шүд гэдэг хамгийн чухал зүйл. Шүдээ хайрлахад та бага зардал, цаг хугацааг зарцуулна. Хоёрдугаарт, шүд авахуулах тоолонд хүний мэдрэлийн эс үхэж байдаг. Яагаад гэвэл шүд тархитайгаа шууд холбогддог, нугасаар дамждаггүй. Шүдээ авахуулах тусам хүний ой тогтоолт, тархины үйл ажиллагаа мууддаг гэдгийг япончууд зургаан жилийн өмнө баталсан. Үүнийг манайхан мэддэггүй, авахуулъя гэдэг. Мөн онцын шаардлагагүй бол агт арааг ч гэсэн авахуулах хэрэггүй. Хэрэв далий муруй ургасан бол авахуул. Хазалтад оролцдог, зөв хэлбэртэй бол авахуулах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Сүүлийн үед бүсгүйчүүд маань үүдэн шүдэндээ анхаараад араагаа авахуулдаг. Үнэн хэрэгтээ үүдэн шүднээс илүү араа чинь хэрэгтэй.

-Яагаад?

-Одоохондоо залуу хүмүүст мэдэгдэхгүй. Яагаад гэвэл нүүрний булчин чанга байдаг. 5-10 жилийн дараа нүүрний булчин суларч хамар, уруул нь унжаад ирэхээр тэр хүн наснаасаа хөгшин харагдана. Үүнийг мэдчихээд хиймэл шүд хийлгэдэг. Хиймэл шүд хийлгэж болно, гэхдээ та хугацаа битгий алд. Хэрэв та шүд авахуулбал тэр дор нь шүд хийлгэх хэрэгтэй. Мөн эртхэн янзлуул, цоорохоос нь өмнө хамгаалдаг болсон байна. Тухайлбал, ховилын ломбо, фторт түрхлэг. Фторт түрхлэгийг ганцхан хүүхэд хэрэглэдэггүй. Том хүн ч гэсэн жилд 2-3 удаа түрхүүлэхэд шүдний цоорлоос бүрэн сэргийлэх боломжтой. Японд гэхэд сүүн шүдний цоорлоос хамгаалдаг ховилын ломбыг хэрэглэснээр шүдний цооролт байхгүй. Эмч нар нь урьдчилан сэргийлэх үзлэг хийгээд явж байна. Та манай эмнэлэг дээр гэр бүлээрээ ирээд хяналтад орж, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгээрэй. Бид таны шүдийг насан туршид чинь хариуцаад явж чадна. Манайх Спортын төв ордны урд байрлах Хааны банкны IV давхарт байрладаг. Шаардлагатай гэвэл 70117071 гэсэн утсаар холбогдоорой.                       

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

3 цаг 20 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

3 цаг 20 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

3 цаг 20 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

14 цаг 11 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

20 цаг 56 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

21 цаг 23 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин