Сансрын нисгэгч Валентина Терашкова Монголд ирнэ

2017-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯР

УИХ-ын гишүүн Л.Болд ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Валентина Терашковагийн урилгаар тус улсад айлчилж байна. Валентина Терашкова нь ОХУ-ын сансрын нисгэгч, дэлхийн түүхэн дэх сансарт ниссэн анхны эмэгтэй. Мөн ЗХУ, Монгол Улсын баатар цолтой, ОХУ-ын анхны эмэгтэй генерал юм. Түүнтэй УИХ-ын гишүүн Л.Болд энэ сарын 23-нд уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн тэргүүлдэг “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын “Насан туршийн бахархалт хүн” шагналыг Валентина Терашковад гардуулан өглөө. Сансрын нисгэгч Валентина Терашкова талархлаа илэрхийлээд “Монгол хүнийг дахин сансарт нисгэхэд хамтран ажиллана” гэв. Түүнчлэн олон жилийн өмнө Монголд ирж байсан. Тэрээр Монголын уудам тал, тайван өдрүүдийг дурсч явдгаа хэлсэн юм.

Мөн тэрээр УИХ-ын гишүүн Л.Болдыг өөрийн төрсөн нутаг болох Ярославт урьсан. Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ынхаа шугамаар Валентина Терашковаг Монголд айлчлахыг урилаа. Валентина Терашкова ч саналыг дуртайяа хүлээн авч, энэ зун айлчилна гэдгээ хэлэв. Ийн ОХУ-ын домогт сансрын нисгэгч Валентина Терашкова тун удахгүй Монголд ирэхээр болж байна. 1963 оны зургадугаар сарын 16-нд 26 насандаа сансарт ниссэн анхны эмэгтэй. Тэрээр тухайн үедээ ЗХУ-ын баатраар өргөмжлөгдөж байжээ. Валентина “Восток-6” хөлгөөр сансарт нисчээ. Тэрээр сансарт хоёр жил үүрэг гүйцэтгэсэн, “Восток-6” хөлгийн буултын системд осол гарсныг илрүүлж чадсан гэдгээрээ алдаршжээ.

Дашрамд дуулгахад “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын урилгаар дэлхийн домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд айлчлаад буцсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12