
Т.САЙХАН
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал зургадугаар сарын 16-ны өдөр Улсын Дээд Шүүхэд эхлэхээр товлогдсон билээ. Гэсэн ч Хяналтын шатны шүүх хурал яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийг /06.28/ хүртэл хойшлуулсан. Өмнө нь яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчилгээ хийлгэж байгаа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргасан байсан юм.Тэгвэл энэ удаа ч мөн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн эмчилгээ дуусаагүй тул гадаадаас ирээгүй байгаа гэсэн шалтгаанаар хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, хурлыг дахин хойшлууллаа.Шүүх хуралдааныг тов хараахан тодорхойгүй байна.
Эх сурвалж:www.polit.mn