Булган “Хавдаргүй жишиг аймаг” болно

2017-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан багийнхан Булган аймгийн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгт оролцож иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж зөвлөгөө өглөө. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Баттулга, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, УХТЭ-ийн дарга Г.Баясгалан, “Монгол эмимпекс концерн”, “Монос” компанийн удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр салбарын сайд аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн фургон автомашин, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Могод, Бугат сумын Эрүүл мэндийн төвд фургон автомашины түлхүүрийг гардуулж өгсөн юм.  “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Булган аймагт амжилттай хэрэгжиж 12 мянган хүнийг элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулжээ. Мөн “Хавдаргүй Булган” хөтөлбөрийг өнгөрсөн сарын 6-наас энэ сарын 18-ныг хүртэл 16 сум, нэг тосгонд зохион байгуулсан байна. Энэ үеэр зарим хүний сэтгэгдлийг сонслоо.

 

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий: ЗАЛУУЧУУД “БУЛГАН НЭГ ҮЕ КЛУБ” БАЙГУУЛСАН

-Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт хүн амын эрүүл мэндийг хамгаалах тэр тусмаа элэгний эмгэгийг бууруулах гэсэн заалт туссан байгаа. Аймгийн төр, захиргааны, хүчний болон холбогдох байгууллагатай хамтран энэ чиглэлийн ажлыг зохион байгуулж эхлээд байна. Булган аймгийн залуучууд “Булган нэг үе клуб”-ыг байгуулсан. Мөн илрүүлэг, шинжилгээнд Орон нутгийн хөгжлийн сангаас 30 сая төгрөгийн эм, урвалжийг авахад оролцсон. Цаашид энэ чиглэлээр аймгийн эрүүл мэндийн салбарууд өвчлөлийг бууруулах, эдгэрэлтийг нэмэг­дүүлэхэд хичээнгүйлэн ажиллах болно.

Монгол эмимпекс концернийн ерөнхий захирал Б.Болормаа: МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙХ ЁСТОЙ

-“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Монгол орон даяар амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна. Өнөөдөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны том жишээ болсон энэ төсөл үр дүнтэй яваад төрийн болон хувийн хэвшлийнхэн бид өөрсдийн хүч, сэтгэл зүрх, мэдлэг боловсролоо бүгдийг нь зориулан ажиллаж байгаа. Төр, засгаас үүнийг анхааралдаа авч нийгмийн даатгалаас эмчилгээ, оношилгоо, лаборатори, эм бэлдмэлүүд нь хангамж сайтайгаар орж ирсэн байгаа. Энэ арга хэмжээнд “Монгол эмимпекс концерн”, “Монос” компани Эрүүл мэндийн яамтай хамтран оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр монгол хүн урт удаан насалж, эрүүл саруул байж аз жаргалтай, ихийг хийж бүтээж байхын тулд эрүүл байх нь хамгийн чухал. Энэ төсөл 2020 онд дэлхийд С вирусгүй Монгол орон гэсэн уриатай явж байна. Хөтөлбөр хэрэгжихэд иргэн бүрийн мэдлэг боловсрол, идэвх чухал.

 

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа: ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ

-Эрүүл мэндийн яамнаас санаачилсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газраас баталж орон даяар хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг ДЭМБ-аас элгээ эрүүлжүүлсэн цагт монголчууд урт насална хэмээн үнэлсэн. Элэг гэдэг үнэхээр онцгой эрхтэн. Элэг эрүүл байж хүн эрүүл байдаг. Элэг өөрөө хоргүйжүүлж, саармагжуулдаг хамгийн чухал эрхтэн. Тиймээс хүн бүрийн элэг эрүүл байсан цагт эрүүл байна. Энэ арга хэмжээнд анхдагч Булган аймаг анх удаа төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж 12 мянган иргэнийг үзлэгт хамруулсан байгаа. Таны эрүүл мэнд таны гарт шүү гэдгийг хэлмээр байна.

Ийнхүү булганчууд энэ үйл ажиллагаанд сэтгэл өндөр байна. Булган аймгийн хэмжээнд 40-65 насны 17.411 иргэн В, С вирусын шинжилгээнд хамрагдахаас 7135 буюу 43.3 хувийг хамруулж 1683 иргэн эерэг гарчээ. Мөн ХСҮТ-ийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар 11.962 иргэнийг В, С вирусын илрүүлэг, шинжилгээнд хамруулж В вирустэй 1186, С вирустэй 1358, В, С хавсарсан 79, элэгний хавдрын сэжигтэй 58 тохиолдлыг хэт авиан шинжилгээгээр илрүүлж ХСҮТ рүү явуулсан аж. 25-аас дээш насны иргэдийг элэгний хавдрын эрт илрүүлэг болох В, С вирусын шинжилгээнд үнэгүй хамруулан, хавдрыг эрт илрүүлж “Хавдаргүй жишиг аймаг”-аар ажиллаж байна. Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сум тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах гурван талт “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байгаа ажээ. Өдөрлөгийн үеэр Булган аймагт цусны салбар төв шинэчлэгдэн нээлтээ хийлээ. Тус төв нь хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд олон төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эмнэлгүү­дийг хангах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

7 цаг 18 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

7 цаг 18 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

19 цаг 40 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

20 цаг 0 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

20 цаг 10 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин