Л.Баттогтох: Тан хууч өвчнийг хөдөлгөнө гэсэн зүйл байхгүй

2017-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

“Самандбадраа” уламжлалт анагааах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтохтой тан гэж юу болох, түүнийг хэрхэн хэрэглэх талаар ярилцлаа.

-Уламжлалт эмчилгээний салшгүй нэг хэсэг бол ургамлын эм тан. Тэгвэл тангийн найрлагад юу ордог юм бол?

-Уламжлалт анагаах ухаан нь таван махбодийн онолд суурилдаг. Хүний бие, өвчин, эм тан бүгд өөрийн гэсэн таван махбодийн хувиар үүсгэгдсэн байх тул үүний тэнцвэрт байдлыг харилцан уялдуулж хадгалж чадваас ямар ч өвчин эмгэгийг анагаан эмчилж болдог. Уламжлалт эм тангийн гол бүрдүүлэгч хүчин зүйл бол өвс ургамал, эрдэс чулуулаг, амьтны гаралтай зарим түүхий эд байдаг. Гол зорилго нь хүний биед дутагдаж байгааг нь нөхөж, аль эсвэл тэнцвэргүй байгаа тэр зүйлсийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэдэг. Ихэнх ургамлын эм танг хүний бие болон өвчний онцлогт тохируулан найруулдгаас гадна улирлын чанартайгаар жор найрлагыг нь өөрчилж өгдөг.

-Тухайлбал?

-Бөөрний тэвшинцрийн үрэвсэл гэж ижилхэн онош тавьсан таван хүн байна гэж бодоё. Энэ хүмүүст барууны анагаах ухааны ихэнх эмнэлгүүд нэг л төрлийн стандарт эмчилгээ хийнэ. Бүгд л антибиотик тариулж, уух нь тодорхой. Ихэнхдээ эмийн эмчилгээнүүд нь зовиурыг түр хугацаанд намдаадаг. Хэдийгээр ижил оноштой ч ууж байгаа эм нь өөрөөр нөлөөлөх, заримд нь бүр нөлөөлөхгүй байх тохиолдол их байдаг. Энэ нь хүн бүр бие махбодийн давтагдашгүй онцлогтой, өвчний явц, хүч, нас хүйс, амьдрах хэв маяг нь өөр учраас ийм үр нөлөө гардгийг ойлгоогүйд байгаа юм. Бид өвчнийг хэсэг хугацаанд дараад орхих биш түүний шалтгаанд үндэслэсэн эмчилгээг хийх, хийлгэх ёстой юм.

-Тан уухаар өвчин сэдэрдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Энэ ямар учиртай вэ?

-Энэ нь тодорхой зарим хэсэг бүлэг өвчний хувьд гарч болох шинж болохоос бүх өвчинд тан хууч өвчнийг хөдөлгөнө гэсэн зүйл байхгүй. Яагаад зарим хүнд тан уухаар хууч өвчин хөдөлж сэдэрч байгаа мэт шинж илэрч байна. Энэ бол эмчилгээний тактик төлөвлөгөө, эмчилгээний арга зүйтэй шууд хамааралтай. Зарим өвчин далд хэлбэрээр хүний биед нуугдаж, ил гарч ирэхгүй байх тохиолдол байдаг. Ийм үед тухайн нуугдмал байдалд байгаа өвчний толгойн бүрхүүлийг хуулж, далд байгаа өвчнийг хөдөлгөн сэрээж уг үндэснээс нь хөөн гаргаж эмчлэх зорилготой үеийн илрэл юм.

-Танг удаан хугацаанд тасралтгүй ууж болох уу?

-Болно. Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байнга уух ёстой. Энэ бол тухайн өвчний хүч ямар байгаагаас хамаарна. Гурван сар өвдсөн өвчнийг гурван жил тан ууж байж ул мөргүй эмчилнэ гэсэн зарчим ч байдаг. Улирлын хувиралтыг дагаж хүний биед эмгэг өөрчлөлт ордог. Улирал бүрт гардаг болон гарч болзошгүй бие махбодийн зовиур, өвчнийг тухайн цаг хугацаанд нь арилгах, өвдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тохирох эм танг байнга ууж байх ёстой.

-Хүн хоол тэжээлээс авах ёстой энерги, эрч хүч, амин дэмүүдийг тангаас авч болдог уу?

-Эм хоол биш, хоол харин эм байх боломжтой. Тан гэдэг нэг ёсны хоол тэжээл юм. Бидний эрүүл, өвчингүй амьдрах ухаан хоолтой холбоотой гэдгийг одоо үед улам бүр мартсаар байгаа нь тун харамсалтай. Буруу хооллолт, амьдралын буруу хэвшлээс шалтгаалж үүссэн өвчин зовиурыг нэн түрүүнд дур мэдэн эмийн сангаас эм авч уудаг. Бид зөв идэж, зөв үйлдэл хийж, зөв амьдарч байж олон жил эрүүл саруул амьдрах боломжтой.

Азийн ихэнх оронд эмийн ургамлыг хоолны хольц, амтлагч хэлбэрээр хэрэглэж ирсэн нь сайн талтай. Бүх хоол хүнс, ургамал ногоо нь хүний биеийг шим тэжээлээр хангах ижил зорилготой байдаг. Тиймээс ургамлын эм тан бол хоол, хүнсний нэгэн хэсэг гэж үзэх хэрэгтэй.

-Ургамлын гаралтай гэж бичсэн бүхэн сайн гэж үзэж болох уу?

-Уламжлалт анагаах ухаан өвс ургамлыг гол түүхий эд болгон ашигладаг ч эдгээр ургамал дунд хоруу чанартай өвс ургамал олон бий. Бид хүний ам дамжсан яриагаар тийм ургамал зүрхэнд сайн, ийм ургамал ходоодонд сайн гэж дур мэдэн хэрэглэх нь буруу. Ургамлыг хэрэглэх тун хэмжээ, цаг хугацаа, хэрэглэх арга олон янз байдаг. Ямар өвчний үед ямар ургамлыг яаж хэрэглэх вэ гэдэг нь шинжлэх ухааны нарийн ойлголт юм. Зарим хүн ургамал бол натурал зүйл учраас хүний биед хоргүй гэж үздэг. Натурал зүйл болгон хүний биед сайн юм биш. Буруу цаг үед, буруу арга барилаар хэрэглэвэл хор болж биед сөргөөр нөлөөлнө. Аливаа ургамлыг эмчилгээний зорилгоор хэрэглэнэ гэдэг зөв оношлосон өвчинд буюу тухайн өвчнийг үүсгэж байгаа шалтгаан, тухайн хүний биеийн онцлогт тохирсон ургамлыг зөв тун хэмжээгээр бэлтгэж өгөх явдал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12