Элэгний вирусгүй, эрүүл хөвсгөлчүүд

2017-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Засгийн газрын тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан орон даяар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ЭХЭМҮТ, Улсын II төв эмнэлгийн удирдлага, эмч, ХСҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар багтсан багийнхан Хөвсгөл аймаг дахь Хотгойдын баатар Чингүнжавын талбайд болсон “Элэг бүтэн Монгол” нээлттэй өдөрлөгт оролцож иргэдэд үзлэг, шинжилгээ хийж, мэдээлэл өгч байлаа. Монгол Улсын 15-аас дээш насны бүх хүнд хепатит В, С вирусын халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх аргыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Статистик мэдээгээр өнгөрсөн онд 5991 хавдрын тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу 50 орчим хувь нь элэгний хавдар байжээ. Тиймээс 2017 онд 40-65, ирэх онд 15-39, 65-аас дээш насны эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүмүүсийг хамруулахаар болсон аж.

Хөвсгөл аймаг 130 мянган хүн амтай үүнээс 40-65 насныхан нийт хүн амын 25.2 хувийг эзэлдэг байна. Орон нутгийн иргэд хотоос ирсэн эмч нарт үзүүлэхийн тулд дээрээс төөнөх нарыг үл тоон асрын гадна дугаарлан зогсох нь эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг болсныг илтгэх ажээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өдөрлөгийг нээж хэлэхдээ “Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд орон даяар үзлэг хийж байна. Улсын хэмжээнд 700 мянга гаруй хүн энэ үзлэгт хамрагдахаар байгаа. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар Монголд элэгний В, С вирустэй 400 мянган хүн байх магадлалтай гэсэн учраас Засгийн газраас Элэг бүтэн Монгол гэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Өнөөдөр Хөвсгөл аймагт зохион байгуулж байгаа өдөрлөгт ЭМЯ-ны удирдлага, нарийн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг лавлагаа төвүүдийн удирдлагууд, мэргэшсэн эмч нар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар та бүхэнд үзлэг, шинжилгээг хийж байгаа. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд хэн хамрагдах ёстой вэ, яах вэ гэсэн мэдээллийг тодорхой өгч байна. С вирус илэрсэн, В вирустэй болсон үед ямар эм уух вэ гэдгийг энэ асарт үзлэг хийж байгаа эмч нар маань хэлж өгнө. Эрүүл мэндийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймагт нэлээд хөрөнгийн асуудлыг шийдсэн. Тухайлбал, найман түргэн тусламжийн машин, багийн эмч нарыг иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд зориулж мотоцикльтэй болгох асуудлыг шийдэж байгаа. Шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн” гэв. 

Өдөрлөгийн дараа Эрүүл мэндийн дэд сайд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, мэс засал, төрөх, хүүхдийн болон сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай тоног, төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн юм. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Эрүүл мэндийн яамны Жуух бичиг, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хийж, цаашид анхаарч ажиллах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар ажиллана гэдгээ ч энэ үеэр онцлон хэлж байв.

 

Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж: 85 ЖИЛИЙН ТҮҮХЭНДЭЭ ОЛОН БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙСЭН

-“Бид эрүүл мэндийн салбарт үндсэн нарийн мэргэжлийн тусламжийн хөгжлийн манлайлагч нь байж эрүүл, аз жаргалтай иргэдийнхээ төлөө нээлттэй эмнэлэг болох зорилт тавьж ажилладаг. Үүнтэй холбогдуулаад эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нотолгоонд тулгуурлаж аюулгүй, чанартай оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг иргэддээ хүргэхийг гол болгон ажиллаж байна. Манайх үүсч байгуулагдсанаас хойш 86 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 85 жилийн түүхэндээ олон бүтээлч ажлыг хийсэн. Хөвсгөл аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэж ажилладаг. Ажилчиддаа тавьдаг гол шаардлага нь ажилдаа үнэнч, иргэддээ шударга зарчмаа хэрэгжүүлдэг байх.

Үйлчилгээний салбар учраас найрсаг хүндэтгэлтэй хандах, хоёрдугаарт, багийн хамтын ажиллагаа. Эрүүл мэндийн салбарт болон орон нутагтаа дээд боловсролтой сэхээтэн мэргэжилтнийхээ тоогоор аймагтаа хамгийн олон ажилтантай төрийн байгууллага.

Тиймээс аймаг орон нутагтаа манлайлагч байх, бусдадаа үлгэр дууриал болох зорилгыг тээн ажиллаж байна. Манай нэгдсэн эмнэлэг 90 эмч, 187 сувилагч, эмнэлгийн туслах ажилтан 80 гаруй хүн, 18 тасагтай үйл ажиллагаа явуулдаг. Жилд давхардсан тоогоор 110 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо хийдэг. 11-15 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Бусад аймгийг бодвол хүн ам ихтэй, боловсон хүчний хувьд хангалттай биш. Эдийн засгийн хямрал, үйл ажиллагаатай холбоотойгоор орон тоо нэмэгдэж чадахгүй байгаа” гэсэн юм.

Манай улсад нийт нас баралтын 15 хувийг элэгний өвчлөл эзэлж байна. Тиймээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл та харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдсан, хаягжилт тодорхой, 2017 онд 40-65, 2018 онд 15-39, 65-аас дээш настай байх ёстой юм байна. Хэрэв танд илрүүлэг, шинжилгээгээр вирусын халдвар илэрсэн бол хуваарийн дагуу сонгон шалгаруулалтад орж эрх авсан лабораторийн вирусын ачаалал тоолох шинжилгээнд орох шаардлагатай. Вирусын ачааллаа тоолуулсан бол ирэх сарын 21-нээс хепатитийн вирусын эсрэг эмчилгээ хийх зааврын дагуу сургалтад хамрагдсан эмч нар эмчилгээ хийж хянах ажээ.

 

ӨВЧТЭЙ ЭХЭЭС ТӨРСӨН ХҮҮХЭД ХАЛДВАР АВАХ МАГАДЛАЛТАЙ

Элэгний В вирусын халдвар нь уг вирусээр халдварлагдсан хүний цус, цусан бүтээгдэхүүн, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, шүлсээр дамжин халдварладаг байна. Харин хүрэлцэх замаар хоол, хүнс, усаар дамжин халдварладаггүй. Өвчтэй хүний шүдний сойз, сахлын хутгыг хэрэглэхэд шүлс, цусаар дамжин халддаг аж. Мөн өвчтэй эхээс төрсөн хүүхэд халдвар авах өндөр эрсдэлтэй. В вирус нь устдаггүй, эмийн эмчилгээг удаан хугацааны турш хийлгэж вирусын идэвхжилтийг дарангуйлдаг. Элэгний В вирусын халдвараас урьдчилан сэргийлж чадвал Д вирусын халдвараас сэргийлэх боломжтой. Учир нь Д вирус нь зөвхөн В вирустэй хүмүүст халдварладаг байна.         

В, С вирусын халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэхгүйгээр 45-180 хоног буюу хоёр сар явж болно. Хэрэв жирэмсэн эх вирус тээгч түүнчлэн архаг В вирусын халдвартай бол хүүхэд халдвар авч вирус тээгч болох магадлал 90 хувь байна. Энэ хүүхдүүдийн 25 хувь нь хожим элэгний хавдар эсвэл элэгний архаг өвчнөөр нас бардаг ажээ. В, С вирусын цочмог халдварын өвчлөл аажмаар явагдах боловч 50-80 хувь нь архагшин улмаар 20-25 жилийн дараа элэгний хатуурал, 25-30 жилийн дараа элэгний хавдарт шилждэг байна.  

С ВИРУСЫН ХАЛДВАР ЦУСААР ДАМЖДАГ

С вирус нь элгийг үрэвсүүлж хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Цочмог халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь зургаан сарын дотор эдгэрдэг бол 75 хувь нь архаг хэлбэрт шилждэг байна. Архаг С вирусыг бүрэн эмчлэхгүй бол цаашид элэгний хатуурал, хавдар болон элэгний дутагдалд хүргэх аюултай. Энэ вирусын халдвар цусаар дамждаг юм. Цус, цусан бүтээгдэхүүн хийлгэж байсан, мэс засал, хануур, төөнүүр зэрэг арьс салст гэмтээх ажилбар хийлгэсэн, элэгний биохимийн шинжилгээнд хэд хэдэн удаа хэвийн бус гарч байсан хүмүүс, халдвартай зүү тариуртай ажилладаг эмнэлгийн ажилчид халдвар авах өндөр эрсдэлтэй юм байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

4 цаг 40 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

4 цаг 40 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

4 цаг 40 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

15 цаг 52 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

20 цаг 42 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06