Хоёр тэрбум юанийг барилгын компаниудад хувааж “өгнө”

2017-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ИДЭР

БНХАУ-аас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг барилгын салбарт зарцуулахаар болсон. Засгийн газрын хуралдаанаар  тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах шийдвэрийг гаргаад байгаа юм.

Тэгвэл хоёр тэрбум юанийг хэрхэн зарцуулах талаар  Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Хотын дарга  С.Батболд нар дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар гэрээ хийн хамтран ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч цаашид дахин төлөвлөлтийг илүү хурдацтайгаар өрнүүлэх арга замын талаар санал солилцлоо. Салбарын сайд барилгын компанийн захирлуудад цөөхөн компани их ажил авч удаашруулахгүй. Харин олон компанид ажлыг хувааж өгнө гэдгийг  анхаарууллаа.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Засгийн газраас Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлын эсрэг бүхий л боломж бололцоог ашиглана. Эхний ээлжийн шийдвэрүүд гараад байна. Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-аас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон. Энэ мөнгийг бүхэлд нь дахин төлөвлөлт, шугам сүлжээнд зарцуулах шийдвэрийг гаргаад байгаа юм. Энэ бол та бүхний хувьд маш чухал шийдвэр болж байна. Цаашдаа ч бид аливаа хөрөнгө оруулалтыг дэд бүтэц рүү хийнэ.  Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, дэд бүтэц байхгүй учраас дахин төлөвлөлтийн бүх ажил зогссон байна. Мөн зарим компани өөрийн хүчин чадлаасаа илүү ажил авч гэрээ хийсэн нь энэ ажлыг удаашруулж, зогсооход хүрч байна. Гуравдугаарт, иргэдийн хүлээлт маш их байна. Бид гурван чиглэлээр ажиллахаар болсон. Та бүхэнд дутагдаж буй хөрөнгө оруулалт дээр дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ ажлын үр дүнг түргэн шуурхай байлгах үүднээс талбайн хэмжээ дээр ярилцах хэрэгтэй байгаа. Хүчин чадал багатай компани том талбай авч байгаа нь ажлыг удаашруулж байна. Үүнийг бид хувааж олон компани нэгэн зэрэг оруулна. Дараагийн асуудал шугам сүлжээ хүрч чадахгүй байгаа алслагдсан газруудад түлхүү хөрөнгө зарцуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ.

Уулзалтын үеэр барилгын компанийн захирлуудын зүгээс  дэд бүтэц болон баригдсан барилгын борлуулалтын асуудал дээр бодлогоор дэмжиж ажиллахыг салбарын сайд болон нийслэлийн Засаг даргаас хүсч байлаа 

Харин хотын дарга С.Батболд “Засгийн газраас гэр хорооллыг орон сууцжуулахад томоохон дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзэж санхүүгийн эх үүсвэрийг шийдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урагшлахгүй, гацаад байгааг бид бүх талаас нь судалж үзсэн. Нийслэл болон төрийн дээд байгууллагууд анх судалгаа муутай, туршлагагүй эхлүүлсэн. Мөн компаниудын санхүүгийн чадавхигүй байдал, зохион байгуулалтын буруу төлөвлөгөө зэрэг олон асуудал гарч байна. Судалгаагаар одоо төлөвлөсөн байгаа талбаруудад зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг гүйцээж барихад 70 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа. Үүний санхүүжилтыг ирэх жилүүдэд шийдвэрлээд явах бололцоо бий. Хотын зүгээс дэд бүтцээ шийдвэрлэсний дараа тэр талбайг барилгажуулах ажил үлдэж байна. Бид нэг компаниар гүйцэтгүүлээд олон жил хүлээгээд суух биш олон компанийг нэгэн зэрэг ажиллуулж түргэн шуурхай, богино хугацаанд хямд өртөгтэй барилга барих нь чухал уу гэдгийг ярилцах хэрэгтэй байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12