“Эмчилгээ эхлүүлээд гурав дахь өдрөөс таяггүй алхаж чаддаг болсон”

2017-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

-ҮЕ СОЛИХ МЭС ЗАСАЛД ОРОХ ГЭЖ БАЙСАН Ж.БАТДЭЛГЭРИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТУРШЛАГААС-

УИХ-ын Тамгын газар, Монгол Улсад гадаад улсын суух Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байсан Ж.Батдэлгэр 2016 оны 3 дугаар сард БНСУ-ыг зорих болсон зорилго нь үе мөчөө эмчлүүлэх байв. Тэрээр Улаанбаатарт байдаг нилээд хэдэн эмнэлгүүдээр явж үе мөч солиулах, эсхүл урагдсан зөөлөн эдийг хусуулж шинээр зөөлөн эд шилжүүлэн суулгах дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн оноштой байв. Түүний зөөлөн эд нь урагдаж, алхах үед өвдөг рүү хатгаж өвдөх, гар таяггүй бол алхаж явахын аргагүй болсон байв.

Өвдөгний үеийн хооронд байрлах “хагас саран хэлбэртэй” зөөлөн эд нь хүний биеийн ачааллыг тараах жийргэвчний үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үе хоорондын хөдөлгөөнийг уян зөөлөн болгож хамгаалж өгдөг үүрэгтэй юм. Хэрэв энэ зөөлөн эд урагдаж гэмтсэнээс алхахад яс руу хатгаж өвдөх, гэмтэлтэй хэсэгт биеийн ачааллыг өгөх бололцоогүй болдог байна.

Ж.Батдэлгэр мэс заслаас өөр эмчилгээний аргачлал байгаа эсэхийг судлахаар шийдсэн бөгөөд “Зууны мэдээ” сонинд гарсан “Часэн Солонгосын уламжлалт эмнэлгийн мэс заслын бус эмчилгээний арга”-тай танилцаж интернетээр тус эмнэлэгтэй холбогдож зөвлөмж зөвлөгөө авах болов.

Тэрээр Улаанбаатар дахь мэдээлэл түгээх төвөөр нь дамжуулж эмнэлэгт материалаа өгч Монгол үйлчлүүлэгч нарыг хариуцсан Ким Ханыль уламжлалт эмчтэй холбогдсон аж. Эмч түүний дүрст оношлогоо/MRI/-той танилцаж үзээд “Манай эмнэлэгт хүрэлцэн ирвэл мэс заслын бус аргаар эмчлэх бүрэн бололцоотой” гэсэн хариуг илгээжээ. Ж.Батдэлгэр хариуг авангуутаа БНСУ-ыг зорин Часэн эмнэлэгт очиж мэс заслын бус аргаар эмчилгээ хийлгэхээр шийджээ.

Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас шууд “Часэн” эмнэлэгт хүрэлцэн ирсэн тэрээр тухайн өдрөө эмнэлэгт хэвтэж эрчимт эмчилгээнд хамрагдаж эхлэв. “Часэн” эмнэлэгт анх гар таягтай хагас доголон ирэхэд урагдсан зөөлөн эдтэй өвдөг нь үе хоорондын ачааллыг даахгүйн улмаас өвдөг нь хавагнасан, таяггүй бол алхах бололцоогүй байв. Хамгийн эхэнд хаванг дарах, улмаар үрэвслийг намдаах, эцсийн байдлаар зөөлөн эдийг төлжүүлэх эмчилгээ хийх шаардлагатай байжээ.

Үе мөчний зөөлөн эдийг төлжүүлэх үйлчилгээтэй “Шинбару” зүүн тариа болон “Чүна” бариа засал, уламжлалт эм тан, зүү, шарлага зэрэг “Часэн” эмнэлгийн уламжлалт эмчилгээгээр хаванг намдааж үрэвслийг дарах, мөн булчин шөрмөсийг бэхжүүлэх эмчилгээнүүдийг хийлгэж эхлэв.

Эмчилгээнд голчлон хэрэглэгдсэн, “Часэн” эмнэлгийн оюуны өмчөөр баталгаажсан “Шинбару” зүүн тариа нь үрэвсэл дарах, зөөлөн эд болон мэдрэлийн эдийг төлжүүлэх үйлчилгээтэй, Солонгосын уламжлалт эмчилгээний эмээс гаралтай бодис юм. Энэхүү зүүн тарианы үйлчилгээ нь үрэвслийг богино хугацаанд дарж өвчин намдаах, зөөлөн эдийг төлжүүлэх бөгөөд энэ талаар 2011 онд салбартаа тэргүүлэх эрүүл мэндийн сэтгүүл “Journal of Ethnopharmacology”-д хэвлэгдэн гарчээ. Судалгааны материалд “Шинбару тарианы үндсэн бодис болох GCSB-5(Чонпажон) нь зөөлөн эд болон мэдрэлийн эдийг 3 дахин хурдан төлжүүлдэг” гэж танилцуулсан байна. Мөн GCSB-5(Чонпажон)-ын мэдрэлийн эдийг сэргээх үйлчилгээтэй “Шинбару-метин” бодис нь 2003 онд АНУ-д шинэ бодисоор бүртгэгдэж, оюуны өмчөөр баталгаажсан бөгөөд өдгөө БНСУ-д энэхүү Шинбару-метиныг агуулсан зөөлөн эд, үе мөчний эмчилгээний эм худалдаанд гарсан байдаг.

Ж.Батдэлгэр эмчилгээний үр дүнгийн талаар “Часэн эмнэлэгт хэвтээд 3 дахь өдрөөсөө таяггүй алхаж чаддаг болоход эмчилгээний үр дүнг өөрийн эрхгүй мэдэрч эхэлсэн” гэж хэлжээ. Гуравхан хоногийн дотор хаван бүрэн бууж, үрэвслийн улмаас өвдөг рүү хатгах өвдөлт нь эрс багасч, гар таяггүйгээр алхах бололцоотой болсон байна. Аливаа нэгэн байдлаар мэс засал хийлгэхээс өөр арга байхгүй байсан тэрээр “Часэн” эмнэлэгт ирсэн нь зөв шийдвэр болж хэмээн эмнэлгийн эмч, сувилагч нарт хэлж талархаж байв.

Тэрээр “Зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн хариуг ганц биш, гайгүй гэсэн дөрвөн эмнэлгээс сонсчхоод сэтгэл тавгүй байлаа. Аль болох мэс засал хийлгэхгүйгээр эмчлүүлэх арга байгаа эсэхийг судалж явсны ачаар “Часэн” эмнэлгийг олж чадлаа. Мэс засал гэдэг бол хамгийн сүүлчийн арга юм байна гэдгийг энэ удаагийн эмчилгээгээр сайтар ойлгож чадлаа. Ялангуяа “Шинбару” тариаг өдөрт 3 удаа тариулж эмчлүүлэхэд биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байгааг мэдрээд үнэхээр зөв сонголт хийж гэдэгтээ, өөртөө баярлаж эхэлсэн. Мэс засал хийлгэх гэж буй надтай адилхан өвчин зовлонтой хүмүүст хандаж хэлэхэд, мэс засал бол хамгийн сүүлчийн арга тул эхлээд мэс заслын бус эмчилгээний арга юу байна сайтар судалж үзээрэй” гэж хэлжээ.

“Часэн” эмнэлгийн Улаанбаатар дахь мэдээлэл түгээх төв:

7000-7576, 7676-5758

Солонгос дахь “Часэн” эмнэлгийн утас:

+82-10-2256-2169/Монгол зөвлөх/

Цахим шуудан:

jasenghospital@yahoo.com

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12