
-НЭГ САЯ ГАРУЙ НУРУУНЫ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛСЭН “ЧАСЭН” СОЛОНГОСЫН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛГИЙН ТАЛААР-
Өрнө-Дорнын анагаах ухааныг хослуулан эмчлэх “Часэн” эмнэлгийн эмчилгээний аргачлалыг АНУ-ын “Хавард их сургууль/Haward Univ./”-аас “Дэвшилтэт эмчилгээний арга” хэмээн дүгнэв.
“Часэн” эмнэлэг, АНУ-ын “Норз Керолайна” АУИС-ын хамтарсан судалгааны ажилд хамрагдсан нурууны дисктэй өвчтөний 95 хувь нь мэс заслын бус аргаар эмчлэгдсэн.
Хүзүү, нурууны дискний өвчтэй иргэдийг мэс заслын бус аргаар хамгийн их эмчилсэн тоон үзүүлэлтээрээ БНСУ-ын Гиннесийн номонд бүртгэгдсэн “Часэн” Солонгосын уламжлалт эмнэлгийн талаар
“Часэн” солонгосын уламжлалт эмнэлэг 1999 оны зургадугаар сараас 2015 оны тавдугаар сарын хооронд нийт 1,001,554 өвчтөний нуруу, хүзүүний дискний өвчнийг мэс заслын бус аргаар эмчилснээрээ БНСУ-ын Гиннесийн номонд бүртгэгдсэн анхны уламжлалт эмнэлэг бөгөөд энэхүү сертификатаа 2015 оны долдугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан байна.
“Часэн” Солонгосын уламжлалт эмнэлэг нь хүзүү, нуруу, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар анагаах БНСУ-д хамгийн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж буй уламжлалт эмнэлэгүүдийн нэг юм. Энэхүү эмнэлэг нь Солонгостоо 18, АНУ-д 6 салбартай бөгөөд сүүлийн 28 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй, Өрнө-Дорнын анагаах ухааны эмчилгээний аргачлалыг хослуулах аргаар эмчилгээ хийдэг эмнэлэг юм.
“Часэн” эмнэлгийн үүсгэн байгуулагч, Солонгосын ардын уламжлалт эмч Шин Жүн Шиг нурууны өвчнийг бариа заслын аргаар тэгшлэх, зангирсан булчин, шөрмөсийг тайлах “Чүна” бариа заслын аргыг нээсэн юм. Уламжлалт анагаах ухааны доктор, профессор тэрээр Монгол Улсад 2014 онд айлчилж, мэс заслын бус аргаар хүзүү, нуруу, үе мөчний өвчнийг эмчлэх аргачлалыг заах сургалт, семинаруудад оролцож байсан.
“Часэн” эмнэлэг нь өөрийн эмчилгээний өвөрмөц аргачлалыг заах “Боловсролын академи”-тэй бөгөөд үүгээр дамжуулан бэлтгэгдсэн 200 гаруй солонгосын ардын уламжлалт эмч нарын тусламжтайгаар мэс заслын бус аргаар эмчлэх эмчилгээний аргачлалыг орчин үеийн анагаах ухаантай хослуулан системчлэх, стандартчилах, шинжлэх ухаанчлахын төлөө ажиллаж ирсэн.
“Часэн” эмнэлэг өнгөрсөн хугацаанд эмчилгээний аргачлалыг сайжруулахаар уйгагүй туршилт, судалгааны ажлуудыг гүйцэтгэж ирсэн бөгөөд тус эмнэлэгт хэрэгжүүлж буй эмлчилгээний аргачлалууд нь шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны ажлуудаар үр дүнгээ баталгаажуулсан гэдгээрээ давуу юм. Часэн эмнэлэг нь барууны анагаах ухааны Нөхөн сэргээх, шинжилгээ оношлогоо, дүрст оношлогооны тасаг/MRI оношилгоо/ зэрэг давуу талуудыг Солонгосын уламжлалт анагаах ухаантай хослуулан эмчилгээндээ хэрэгжүүлдэг юм. Энэхүү Өрнө-Дорнын анагаах ухааны эмчилгээний аргачлалыг хослуулах арга нь АНУ-ын “Хавард” их сургуулийн “Ошёр” лабораторын эрдэм шинжилгээний судалгааны ажлаар “Часэн уламжлалт эмнэлгийн эмчилгээ нь Нурууны дискний өвчинг анагаах бололцоотой системчлэгдсэн аргачлал мөн” гэж үнэлгээ авсан/2006 он/.
Часан уламжлалт эмнэлгийн эмчилгээний аргачлал, дэс дарааллын талаар
Эхлээд Рентген(X-ray) болон MRI зэрэг орчин үеийн дүрст оношлогооны дэвшилтэт технологийн тусламжтайгаар өвчний оношийг зөв тогтоож, “Чүна” бариа заслын аргаар мурийсан нурууны яс болон зангирсан булчинг хэвийн байдалд оруулж өгч өвчнийг намдаадаг. “Чүна” гэдэг нь булчин шөрмөс болон холбоос, үе мөч, биеийн мөчүүдийг зөөлхөн татах, эсхүл түлхэх байдлаар тэнцвэрээ алдсан биеийн байдлыг хэвэнд нь оруулах бариа заслын арга юм. Үүний дараа нурууны дискийг эмчлэх, үрэвслийг дарж өвдөлтийг намдаах уламжлалт эмээр эмчилгээ хийгддэг бөгөөд энэхүү уламжлалт эм нь гэмтэж цочирсон булчин шөрмөс, зөөлөн эд эсийг төлжүүлэх үйлчилгээтэй тул богино хугацаанд нөхөн сэргээх үйлчилгээ явагддаг.
Часэн эмнэлгийн уламжлалт эмийн талаар
“Часэн” эмнэлгийн уламжлалт эм нь орчин үеийн эмийн үйлдвэрийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангагдсан тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрт зөвхөн тухайн өвчтөнд зориулагдаж үйлдвэрлэгддэг, өөрөөр хэлбэл, ганц удаагийн давтамжтай үйлдвэрлэл юм. Тухайн хүний биеийн байдалд нийцүүлж гаргасан эмийн жорын дагуу байгалийн цэвэр гаралтай уламжлалт эм тангуудыг найруулж, 48 цагийн дотор бэлтгэж гаргадаг бөгөөд энэхүү уламжлалт эм нь БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүнс, эм, эмэн бүтээгдэхүүний хэрэг эрхлэх газраас тусгай зөвшөөрөл авсан тул баталгаатай.
“Эмтэй зүү”-ний эмчилгээний талаар
Энэхүү эмчилгээ нь Дорнын уламжлалт анагаах ухааны эмчилгээний нэг бөгөөд зүү тавих эмчилгээ юм. “Эмтэй зүү” нь байгалийн цэвэр гаралтай ургамлаас тусгайлан гаргаж авсан бодисыг агуулсан, өвчин намдаах, үрэвсэл дарах, эд эсийг сэргээх, мэдрэлийг сэргээх зэрэг олон талт үйлчилгээтэй зүү юм. Эмтэй зүүнд “Шинбару метин” гэдэг бодис агуулагдсан байдаг. Энэхүү “Шинбару метин” бодис нь “Часэн” эмнэлгийн олон жилийн судалгааны үр дүнд байгалийн цэвэр бүтээгдэхүүнээс гаргаж авсан шинэ бодис, шинжлэх ухааны нээлт гэж хэлж болно. “Шинбару метин” бодисыг Анагаах ухааны салбарт шинэ бодисоор бүртгэж авч, сүүлийн жилүүдэд энэхүү бодисын тусламжтайгаар “Мэдрэл болон булчин сэргээх шинэ эмчилгээ”-г Часэн эмнэлэгт шинээр эхлүүлсэн байна. “MRI” дүрст оношлогооны тусламжтайгаар нуруу дискний өвчний бодит байршлыг тогтоож, Шинбару метин бодисыг агуулсан тусгай эмтэй зүүгээр тухайн хэсэгт тарьж өгснөөр өвдөлтийг намдаах, гэмтсэн эд эс болон мэдрэлийг сэргээх, үрэвслийг дарж өвчнийг улмаар анагаах үйлчилгээтэй, нэг удаагийн эмчилгээгээр ч үр дүнгээ өгдөг эмчилгээний аргачлалыг нээсэн байна.
Хөдөлгөөнт зүүний эмчилгээ буюу “MSAT”-ын талаар
Нуруу хөших, булчин зангирсаны улмаас хөдөлгөөний хязгаарлалтанд орсон, хүчтэй өвдөлтийн улмаас хөдлөх бололцоогүй байдалд орсон хүнийг “Хөдөлгөөнт зүү” нэртэй тусгай эмчилгээ/MSAT/-гээр 20 минутын дотор тухайн өвчтөнийг өөрөөр нь хөл дээр нь шууд босгодог. Энэхүү аргачлал нь “Часэн” эмнэлгийн үүсгэн байгуулагч, доктор профессор Шин Жүн Шиг багшийн нээлт бөгөөд зүү тавих таван цэгүүдэд зүүгээр хатгаж, хоёр талаас нь тусгайлан сургасан эмч нараар түшүүлж, өвчтөнг өөрөөр нь аажим аажмаар алхуулах зарчмаар эмчилдэг арга юм. Энэхүү эмчилгээний явцад хүний биеэс ялгарах өвчин намдаах бодисыг өөрөөр нь ялгаруулах, өвчтөний хөдөлгөөн нэмэгдсэнээр булчин шөрмөсний зангираа тайлагдах, сэтгэлзүйн байдал сайржирч, улмаар өвдөлт намдах зэрэг олон талт үр дүнтэй байдаг нь тогтоогдсон. Энэхүү эмчилгээг манай Монголын уламжлалт эмч нар суралцаж, улмаар энэ ондоо багтааж Монгол Улсад энэхүү эмчилгээг хийх бололцоотой болж байгаа аж.
Хөдөлгөөнт зүүний эмчилгээний талаар олон улсын ‘PAIN’ сэтгүүлд “Хөдөлгөөнт зүүний эмчилгээний аргачлал(MSAT)-ын үр дүнтэй нөлөө” сэдвээр судалгааны ажлыг хэвлүүлж үр дүнгээ танилцуулсан байна. Тухайн судалгааны үеэр хөдөлгөөнт зүүний эмчилгээнд хамрагдсан нийт 58 хүний дийлэнх нь энгийн өвчин намдаах тарианаас тав дахин илүү хурдан биеийн байдал сайжирсан гэж хариу өгсөн байна.
Мөн АНУ-ын “Норз Керолайна” мужийн нэрэмжит их сургуулийн Анагаах ухааны их сургуультай хамтран хийсэн судалгааны ажлын үр дүнд нурууны мэс засал хийлгэх байсан нийт өвчтөний 95 хувь нь “Часэн” уламжлалт эмнэлгийн мэс заслын бус эмчилгээний аргаар эдгэрсэн гэсэн хариу өгсөн байна. Энэхүү судалгаанд нийт 128 хүн оролцсон талаар Олон улсын ‘Complementary Therapies in Medicine’ сэтгүүлд 2011 онд хэвлэгдэж гарсан.
“Часэн” Солонгосын уламжлалт эмнэлэг нь хүзүү нурууны диск, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар, орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эмчлэх бүрэн бололцоотой гэдгийг дэлхий нийтэд таниулахын төлөө цаашид улам их хүчин зүтгэн ажиллах болно.
Тус эмнэлэг нь БНСУ-ын нийслэл Сөүл хотын Каннам дүүрэгт байрлах бөгөөд тодорхой мэдээллийг Улаанбаатар дахь мэдээллийн төвөөс лавлана уу.
“Часэн” эмнэлгийн Улаанбаатар дахь мэдээлэл түгээх төв:
7000-7576, 8088-7576
Солонгос дахь “Часэн” эмнэлгийн утас:
+82-10-2256-2169
/Монгол зөвлөх/
Цахим шуудан:
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин