“Монголын 108” ТББ Х.Баттулгыг дэмжиж “Эх оронч сонголт” хийхийг уриалав

2017-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Монголын 108 төрийн бус байгууллага/ТББ/ нэгдэн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө нам, хүчнээс ангид байж , Үндсэн хуулиа сахин хамгаалахын төлөө нэгдсэнээ зарлалаа.

ТББ-ын төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Олон нийтэд хандах болсон үндэслэлээ тэд Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн асуудал, нийгэмд үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбон тайлбарласан юм. Тухайлбал:

Ерөнхийлөгч намаас нэр дэвшиж, нийт сонгогчдын саналаар сонгогддог. Сонгогдсон тохиолдолд намаас татгалздаг цорын ганц хууль санаачлах эрхтэй, нийт иргэд, улсынхаа ашиг оснирхлын төлөө ажиллах улс төрийн албан тушаалтан. Өдгөө тав дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ид явагдаж байна. Улс төрийн нөхцөл байдлыг авч үзвэл, 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН амлалтаасаа ухарч, намын дарга нь хариуцлагаас айхдаа Ерөнхий сайдаас татгалзаж, мэргэжлийн бус “Давхар дээл”-тэй Засгийн газар байгуулж эхнээсээ сайд нар нь огцорч байгаа. Татваруудыг тэнгэрт тултал нэмж, иргэдийн өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон хадгаламжаас хүртэл татвар авч байгаа. 65 суудалтай эрх баригчид ямар ч хяналтгүй болж өөрсдөдөө ашигтай хуулийг өдөрт нь өргөн барьж баталдаг. Хүссэн үедээ өөрчлөлт хийдэг болсон. Төрийн албан тушаалыг ил тод наймаалцаж, 60 тэрбумын асуудал нь илэрчихээд байхад жишим ч үгүй дараагийн наймаагаа яриад явж байгаа.

УИХ дахь МАН-ынхан, Д.Лүндээжанцан тэргүүтэй хэсэг хүн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлын баталгаа болсон Үндсэн хуулийг, Монголын өмч болсон байгалийн баялгийг цөлмөж дээрэмдэх гэж байгаа эдийн засгийн алуурчдын захиалгаар Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөхөөр улайран зүтгэж байгаа.

Монголчууд төр улс байгуулах эртний гайхамшигтай түүхтэй. 1992 оны Үндсэн хуульд иргэний төр улс байгуулна гэсэн онолыг шингээснийг дэлхийн нэр хүндтэй нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд үнэлдэг. Өнөөдөр тэр үнэлэмж, үнэ цэнэ унасан. Хүний эрхийн цогтой тэмцэгч Мянмар улсын нийгэм, улс төрийн зүтгэлтэн Ан Сан Су Чи нарын АСЕМ-ийн уулзалтад оролцосн 50 гаруй орны тэргүүн “Улс төр, эдийн засгийн хямрал нь улс төрийн бодлогогүй алхам, шийдвэрээс үүдэлтэй байна” гэсэн дүгнэлтүүд хийсэн байдаг.

Долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж мөрдөгдөх гэж буй Эрүүгийн хуулиар Эх орноосоо урвах зүйл ангийг зөвхөн дайн, байлдааны үед хэрэглэнэ хэмээн өөрчилж, өнгөрсөн хугацаанд бидний баялгийг харийнханд зарсан эх орноосоо урвасан урвагчдын гэмт хэргийг цагаатгах гэж байна гэж 108 ТББ-ын нэгдэл, удирдах зөвлөл үзжээ. Тэд улс төрийн ийм хүнд нөхцөлд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаад дүгнэлт хийсний үндсэнд 108 ТББ нэгдэн “Нэгдэн нягтрах хүч”-ийг байгуулсан гэв. Мөн гурван нэр дэвшигчээс дээрх асуудлуудыг шийдэж чадна гэж үзсэн тул Х.Баттулгыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Х.Баттулгыг дэмжих болсон шалтгаанаа “Сүүлийн 25 жил Монголын улс төрд бий болсон нам дамжсан гэмт бүлэглэлийг анх удаа өөрийн нэр хүнд, улс төрийн карьераа үл тоон илчилсэн. Монголын баялагт шунасан улс төр, эдийн засгийн алуурчдын гар хөл бологсод МАНАН-г “Нүүрсчдийн нам” гэж нэрлэн асуудлыг зоригтой гаргаж тавьсан. Монголчуудын оюун санааг нэгдмэл байлгах зорилгоор Мянганы шилдэг хүн, Эзэн Чингис хааны морьтой хөшөө, Майдар бурханы хөшөөт эко хотыг санаачилсан. Улсынхаа хөгжлийг бодлогоор харж, Аж үйлдвэрийн паркийг төлөвлөж, ТЭЗҮ-ийг боловсруулсан. Хүн төрөлхтөнд олимпийн соёл үүссэнээс хойш монголчуудын мөнхийн мөрөөдөл болсон Олимпийн аваргыг төрүүлж, ард түмэндээ итгэл өгсөн” хэмээн тайлбарлав.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12