Тойм: Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлууд

2017-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Улс төр мэдээллийн www.polit.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. 

Г.Доржзодовын дуулиан

МАН-ын 60 тэрбум төгрөгийн бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг хууль хүчний байгууллагынхан баривчлах гэж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархсан. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт байхад нь цагдаа нар очжээ. Харин цагдаагийн байгууллага иргэн Г.Доржзодовыг аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтад авсан. Түүнээс бус баривчлаагүй гэдгээ мэдэгдсэн. Уг иргэн өөрөө хамгаалалт авахыг хүсээгүй бөгөөд энэ асуудалтай холбоотой үйл явдлууд өнгөрч буй долоо хоногийн гол сэдэв байлаа.

Үндсэн хуулийн цэцийн даргаар Д.Одбаярыг сонгов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнгөрөгч лхагва гарагт хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулав.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ҮХЦ-ийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Д.Одбаярыг сонгожээ. Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон Д.Одбаяр нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм.

Мэтгэлцээн хийнэ, хийхгүй

Энэ долоо хоногт Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэх ёстой байсан ч АН-ын нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээнд оролцох боломжгүйгээс дахин цуцлагдлаа. АН “Монгол HD” телевизээр халз мэтгэлцээнийг дамжуулбал оролцоход бэлэн, учир нь МҮОНРТ эрх баригчдын телевиз гэдгийг удаа дараа мэдэгдэж байна.  Харин Монголын телевизүүдийн холбооны удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр “Монгол HD телевиз ч гэсэн манай гишүүн байгууллага. Гэтэл АН зөвхөн энэ телевизийг товойлгон, бусад телевизүүдийг худалдагдсан мэтээр мэдээллээ. Бүх телевизүүд, сэтгүүлчид болон тэдний ар гэрээс уучлал гуйна гэж найдаж байна” гэв. Мэтгэлцээн болох сургаар иргэдийн зүгээс 8464 асуулт ирсэн байна. Сонгууль болоход долоо хоногийн хугацаа үлдээд байна. Иргэд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг хүлээсээр байна.

Галын шалтгаан 14 хоногийн дотор гарна

“Говь” компанид гал гарч  дээвэр нь шатсан үйл явдал олны сэтгэлийг гонсойлголоо. Онцгой байдлын 250 гаруй бүхий л хүч бололцоогоо дайчлан их хэмжээний галыг унтрааж чадсан юм. ОБЕГ-ын мэдээлснээр үйлдвэрийн дээврийн хэсгийн 80 хувь нь шатсан бөгөөд хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй байна. Түймрийн тархалт 30 мянган кв талбайг хамарчээ. Галын шалтгаан 14 хоногийн дотор гарна.

Утаатай бүсийн 182 мянган өрхийг орон сууцанд урьдчилгаагүй оруулна гэв.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэн талаар Хотын дарга С.Батболд мэдэгдлээ. Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд зарлалаа.

Н.Номтойбаяр: 2018 оноос тэтгэвэр, 2019 оноос цалин нэмнэ

Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2018 оноос тэтгэвэр, 2019 оноос цалин нэмнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрээр тэтгэврийг дунджаар 150 орчим тэрбум төгрөгөөр нэмнэ гэсэн юм. Мөн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тогтоосон байна.

 

Их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнгөрөгч пүрэв төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгөв.
Тэрээр “БСШУСЯ-аас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх, их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

1 цаг 18 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

1 цаг 20 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

7 цаг 22 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

10 цаг 54 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

10 цаг 54 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Уржигдар 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Уржигдар 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Уржигдар 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Уржигдар 06 цаг 00 мин