Таргалалт: Орчин үеийн хөгжил дэвшил болон хүний биологийн хооронд үүсэж бүй зөрчилдөөний үр дагавар

2017-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

За сонгуультай зэрэгцээд нэг жаахан ухуулна явуулчихъя. Таргалалт, хөдөлгөөний хомсдолын талаар судалгаа хийгээд 6  жил болж байна. Ингээд хэлэхээр хүмүүс надаас  “за  турахын нууц юу байна, яаж хурдан турах вэ” гэж их асуудаг. Нууц гээд байх юм даанч алга даа. Турна гэдэг амьдралын хэв маяг дээр тогтсон их хэцүү үйл явц. Хамгийн чухал хоёр хүчин зүйл бол зөв хооллолт, хөдөлгөөн. Орчин цагт зөв хооллолт бас амархан зүйл биш. Бэлэнчилсэн, илчлэг өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүд эргэн тойрноор дүүрэн. Тэр болгоноос зайлсхийх амархан биш. Дээрээс нь бидний амьдарч байгаа орчин хөдөлгөөнгүй амьдралын хэв маягийг дээр зэргээр бүрдүүлсэн гэх үү дээ. Гүнзгийрүүлэн яривал таргалалт гэдэг бол орчин үеийн хөгжил дэвшил болон биологийн хооронд үүсэж бүй зөрчилдөөний үр дагавар гэж үзэж болно. Бие организмын хувьсан өөрчлөлт нийгмийн хувьсалтай нийцэж чадахгүй, орчин бие хоёрын хооронд тэнцвэргүй үйлчлэл явагдаж байна гэж үзэж болно. Тэр утгаараа таргалалт зөвхөн ганцхан асуудал биш.

Хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт таргалуулаад зогсохгүй, эсийн хэмжээнд энергийн зарцуулалтын тогтворгүй байдлыг үүсгэдэг учраас даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний хэм алдах зэргийг багтаасан цогц синдром /metabolic  syndrome/ үүсэгдэг. Тийм учраас жин дээр хэмжигдэх тоон хэмжүүр бол гол асуудал биш. Илүүдэл жинтэй, даралт ихтэй, цусан дах сахарын хэмжээ их гарсан гэх клиентүүдэд би тур гэж зөвлөх дургүй. Зөвхөн амьдралын хэв маягаа өөрчил л гэж хэлдэг. Янз бүрийн хэтэрхий туйлширсан хоолны дэглэм бариад, эсвэл эм нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд жин хасах амархан боловч, хэзээ ч насны шийдэл биш. Зөв амьдралын хэв маягтай эрүүл байхад илүү жинтэй, том харагдах нь асуудал биш. Тийм хүмүүс ч зөндөө байдаг.

Докторант  З.Баттогтох

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12