С.Залуухүү: “Говь” компанийн дээврээс өөр хэсэг галд өртөөгүй

2017-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ
Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Говь” компанид өчигдөр /2017.06.14/ гал гарч 20.40 цагаас хойш өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл ажиллаж галын тархалтыг зогсоосон юм. Энэ талаар Шадар сайд шуурхай мэдээлэл сонсч ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү галын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрээр “Гал унтраах машиныг сэлгэн байрлууллах нөхцөл хязгаарлагдмал.Гал эрчимтэй тархсан. Олон давхарласан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, хорт утаа ихтэй байсан нь хүндрэл учруулсан. Барилгын дээврийн талбай болох 30 мянган м.кв талбай нэлэнхүйдээ хавж доогуур шатсан. Штабын удирдах бүрэлдэхүүн хуралдаж барилгын үндсэн хийц, тоног төхөөрөмжийг аврах чиглэлд ажилласан. Тиймээс барилгын дээврээс өөр хэсэг галд өртөөгүй. Барилгын үндсэн хийц дээр 40 орчим метр зузаан модон хийцээр өндөрлөж их хэмжээний дулаалга хөөсөн хөвөн давхарласан нь гал хурдтай тархсан” гэлээ. 
Галын дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажилласан байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчилжээ. 
Хүн бэртэж гэмтээгүй бөгөөд галын шалтгаан, хохирлын хэмжээ тогтоогдоогүй байгаа юм. 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12