Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын журам шинэчлэгджээ

2017-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУН

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Ер нь 2010 онд анх “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталж байсан. Энэ хугацаанд тухайн үед байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн нь журмыг шинэчлэх, сайжруулах зайлшгүй шаардлага тулгарчээ.

Шинэ журамд зарчмын хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Ингэснээр бичил уурхай эрхлэгчлэгчдийн ажиллах нөхцөл, болон техникийн хүчин чадлыг тодорхой болгосон гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Тухайлбал, тухайн орон нутагт бичил уурхайгаар олборлолт хийх боломжтой газрыг албан ёсоор баталгаажуулах аж. Тиймээс энэ газарт үйл ажиллагаа эрхлэх бичил уурхайчид нөхөрлөл, хоршоодын хэлбэрээр ажиллах бөгөөд ашиглах тоног төхөөрөмжийн хувьд өмнө нь ашиглаж байснаас хүчин чадлыг долоо дахин нэмэгдүүлсэн байх шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхөрлөл, хоршоодын хэлбэрээр зохион байгуулалтад орсон хуулийн этгээд хоёроос илүүгүй 3500 см. куб-ын багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр ашиглана гэсэн үг.

Түүнчлэн шинэ жрумаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн асуудлыг шийдвэрлэж буй. Ингэхдээ хуучин сумаас санал өгдөг байсныг өөрчлөн аймгаас нэгдсэн удирдлагаар хангахаар заажээ. Ингэснээр тус аймагт ашигт малтмалын талбайгүй сумдын ажилгүй иргэдийг хамруулах боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Мөн энэхүү журмын хэрэгжилтэд орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, бүх шатны Засаг дарга нар харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгажээ. Шинэ журмын шинэчилсэн найруулгад тухайн орон нутагт оршин суугч бичил уурхай эрхлэх боломжтой гэдгийг зааж өгсөн. Тиймээс нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад хамрагдаж байгаа иргэд орон нутагтаа бүртгэлтэй байх шаардлагатай. Хамгийн гол нь бичил уурхай эрхэлж байх үед бүртгэлгүй хүмүүсийн төвлөрлийг хязгаарлахыг зорьсон.

Энэ мэтчилэн хэд хэдэн заалтыг шинээр оруулсан байна. Ингэхдээ нэлээдгүй уулзалт, зөвлөгөөн хэлэлцүүлэг зохион байгуулах явцдаа төрийн болон мэргэжлийн байгууллага, бичил уурхайчид, төрийн бус байгууллага зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хүмүүсийн санал бодлыг зөвлөмж болгон журмын шинэчилсэн найруулга хийхдээ ашигласан гэдгээ албаныхан онцоллоо.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12