“Говь” компанид гарсан галыг унтраахаар 150 албан хаагч 10 гаруй цаг ажиллаж байна

2017-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Үндэсний томоохон үйлдвэрлэгч Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” компанид өчигдөр /2017.06.14/ гал гарч 20.45 цагийн орчимд онцгой байдлын байгууллагад дуудлага иржээ. Галын тархалт хүчтэй байсан учраас нийслэлийн бүх гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн ажиллаж шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Галын дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 150 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажилласан байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчилжээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар албан хаагчдыг ахалжээ.

Албаны эх сурвалжийн хэлснээр барилгын үндсэн дээвэр дээр мод болон хэдэн давхар хар цаас, шилэн хөвөнгөөр зузаалга хийсэн нь галын тархалтыг улам нэмэгдүүлсэн гэнэ. Онцгой байдлын албан хаагчид "Говь" компанид гарсан галын тархалтыг зогсоохоор тасралтгүй арав гаруй цаг ажиллаж байгаа ч одоог хүртэл бүрэн унтраагүй гэсэн мэдээллийг НОБГ-аас өглөө. /2017.06.15 08:00 цаг/. Албан бус мэдээллээр онцгой байдлын албан хаагчид болон үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нүүлгэж чадсан гэх мэдээлэл бий. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12