Татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа

2017-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаалийн албан татвараас ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан. Мөн Засгийн газрын өмнөх тогтоолыг сунгах, үйлдвэр эрхлэгчид болон мэргэжлийн байгууллагуудаас 623 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэмж хөнгөлөх санал ч иржээ. Иймээс татвараас чөлөөлөх жагсаалтад 27 салбарын 641 нэр төрлийн тоног төхөөрөмжийг тусгасныг хэлэлцэн баталсан байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2014 онд баталж, 2016 оныг дуусах хугацаанд дагаж мөрдсөн юм. Ингэснээр 2014-2016 онд 1419 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирсэн байна. Засгийн газрын тогтоолын дагуу 13 тэрбум гаруй төгрөгийн гаалийн, 28 орчим тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн нийт 41 тэрбум орчим төгрөгийн татварын чөлөөлөлтөд хамрагдсан тоо гарчээ. Чөлөөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж ч 20-30 хувь өссөн байна. Мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах, модон материал, ноос ноолуур, арьс шир, оёдол, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016 онд 2014 онтой харьцуулахад 18 хүртэл хувиар нэмэгджээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12