Ариун үйлсийг алдаршуулж 52 донорыг “Хүндэт донор” тэмдгээр шагналаа

2017-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДОЛЖИНЖАВ

Цусны донорын дэлхий өнөөдөр /2017.06.14/ тохиож байна. Энэ өдрийг  Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, ОБЕГ, МДХ-н хамт олон хамтран зохион байгууллаа.

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн зургаан сарын 14-ны өдрийг бусдыг амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг доноруудын ариун үйлсийг сурталчлах, талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод 25380, хөдөө орон нутагт 7620 донор буюу Монгол Улсын хэмжээнд нийт 33000 орчим донор цусаа бэлэглэсэн байна. Мөн өнгөрсөн онд нийт хүн амын дунд донорын эзлэх хувь 1,1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд энэ үзүүлэлт 1,8 хувьд хүрсэн гэсэн мэдээлэл өглөө..

ЭМ-ийн сайдын тушаалаар 2015 оны дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарлаж, тасралтгүйгээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг “Цусны донорын өдөр” болгож 70-аас  дээш удаа цусаа өгсөн доноруудыг “Хүрэл донор”, 100-аас дээш цусаа өгсөн доноруудыг “Мөнгөн донор”, 150-аас дээш өгөлттэй доноруудыг “Алтан донороор”-оор алдаршуулдаг байна. Энэ жилийн Цусны донорын дэлхийн өдрийг “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?” гэсэн сэдэв дор “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе!” уриан дор зохион байгууллаа. Энэ өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг доноруудыг алдаршууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 52 донор “Хүндэт донор” цолны болзол хангаж хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдгээр 21 настай Б.Бямбажав тодорлоо.

35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэж “Хүндэт донор” цол тэмдгээр шагнуулсан Б.Түмэндэмбэрэлийн сэтгэгдлийг сонсоход “Би 2009 оноос эхэлж цусаа өгч эхэлсэн 2012 онд Ачтан донор болсон харин энэ жил Хүндэт донор болж байна. Цусаа өгсөнөөр хүний биед ямар ч сөрөг нөлөө гардаггүй харин ч эерэг нөлөөтэй. Эмэгтэй хүн бол хоёр сард нэг удаа цусаа өгөх хэрэгтэй гэж үздэг. 400 грамм цус өгсөнөөр гурван хүний амь авардаг тиймээс залуус та бүхэн цусаа бэлэглэж хүмүүст амьдрал аз жаргал бэлэглэхийг уриалж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12