Мониторинг: Сонгуультай холбоотой мэдээллийн 58 хувийг захиалгат нэвтрүүлэг эзэлж байна

2017-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага Глоб интернэшнл төв Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи эхний 7 хоногийн хугацаанд хийгдсэн мониторингийн үр дүнг өнөөдөр /2017.06.13/ танилцууллаа.

Төслийн удирдагч Б.Онон " Төвийг сахисан өнгө аястай мэдээлэл хомс байна. Учир нь захиалгат, төлбөртэй мэдээлэл дийлэнх хувийг эзэлж буйтай холбоотой юм. 5 телевизийн дунджаар магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 76 хувиар давамгайлж байна. МҮОНТ-ийн мэдээллийн 73 хувь нь эерэг хандлагатай байсан бол “25 дугаар суваг”, “UBS” телевизийн мэдээллийн 87 хувь нь эерэг хандлагатай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн мониторингд МҮОНТ, TV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн таван телевизийг хамруулахаар сонгосон. Эдгээр телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд дөрвөөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэсэн. Хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээл дутмаг байна. 5 телевизийн дунджаар сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл нийт сонгуультай холбоотой мэдээллийн 22 хувийг эзэлж байна " гэв.

-Тайлангийн хугацаанд таван телевизийн 353 цаг 49 минут 52 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 20 цаг 34 минут 29 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байсан. Энэ нь нийт эфирийн 6 хувийг эзэлж байна.

- Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхэлсэн дөрөв хоногийн хугацаанд МҮОНТ нэр дэвшигчдэд тун ойролцоо цаг хуваарилсны хамгийн ихийг буюу 35 хувийг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар эзэлсэн бол 34 хувийг АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад оноосон байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 31 хувьтай тэнцэх цаг оногджээ.

-Телевизүүдийн хувьд нэг нэр дэвшигчийг онцлон илүү цаг оноосон нь ажиглагдсан байна. Тухайлбал “UBS телевизэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 43 хувьтай тэнцэх цаг эзэлсэн нь бусдаасаа илүү байна. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “С1” телевизийн мэдээллийн 74 хувь, TV9” телевизэд С.Ганбаатар нэр дэвшигчийн мэдээлэл 38 хувийг эзэлжээ.

-Таван телевизийн дунджаар нийт сонгуультай холбоотой мэдээллийн 58 хувийг захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг эзэлж байна. МҮОНТ-ийн нийт сонгуулийн холбогдолтой мэдээллийн 75 хувийг захиалгат нэвтрүүлгийн цаг эзэлж байна.

- Сонгуулийн тухай хуульд заасан цагийн хязгаарлалт буюу 82.5 /60 минут/, 82.6 /15 минут/, 82.14 /5 мин/ дахь заалтуудыг зөрчих нь харьцангуй бага байгаа нь сайшаалтай байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12